Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна | News.MN

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Монгол Улс  жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал  гаргадаг бөгөөд үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой.

Энэ үүднээс "Экобин" ХХК-аас эх орондоо хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулж эхэлсэн байна. Тус машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний  үлдэцийг хянаж хийгээд, тохирсон мөнгөн  дүн бүхий QR кодтой тасалбар авах аж. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.

Тус автомат машин хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг гэсэн хог хаягдал хүлээн авна. Эдгээр хаягдлыг одоогоор 20 төгрөгөөр авч байгаа юм байна. Харин 1,2 литр хэмжээтэй буюу түүнээс том савыг авах боломжгүй аж.

Байрлах цэгүүд нь: 

-Хангарьд ордны нэгдүгээр давхар

-Улсын их дэлгүүрийн Номин салбар

-Ривер гардан хотхоны Номин салбар

-Наадам центрийн Номин салбар

-Аравдугаар хорооллын Өнөр хорооллын Номин салбар

-19-р хорооллын Номин зэрэг газрууд юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мөөгий 2020-01-11 103.240.241.110

ЭНЭ ДАЛАЙН УСЫГ 1ХҮН УУХ ШИГ ЖИЖИГ ИНЭЭДТЭЙ ТОГЛООМ ХИЙХЭЭ БОЛИОЧ? ЯДАЖ ХУВАНЦАР САВТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХОРИОД, ХУВАНЦАР АЯГА ТАВАГ1УДААГ ХОРИОД ЦААСАН БҮТЭЭГЭХҮҮНИЙ ТАТВАРЫГ ТЭГЛЭХ МЭТЭЭР ТОМООХОН ЮМ ХИЙХГҮЙ ДАНДАА 5НАСТАЙ ХҮҮХДЭС ДООР ЖИЖИГ ЮМ ХИЙДЭГ МАНГАРУ ЮМАА

Avatar

Зочин 2020-01-11 103.212.117.83

Bairshil ni shog yumaa, naana chini amidarch baigaa humuus hog tushaah gej yavah humuus bish

Avatar

Зочин 2020-01-11 122.201.31.176

Nomin-giin sanaachilga yum bish uu? E-barimt hurtel Nomin-giin sanaachilga gedeg.

Avatar

Зочин 2020-01-11 182.160.35.45

Шил, лааз цуглуулдаг хүмүүстээ хэрхэн хийхийг нь зааж өгвөл зүгээр. Тэднийг ордоггүй болгох вий

Avatar

зочин 2020-01-11 182.160.35.103

яагаад дандаа номин юм бэ, бүх дэлгүүрүүдэд тавиачээ

Avatar

Zochin 2020-01-11 66.181.176.243

Mash zuv

Avatar

zochin 2020-01-11 106.129.129.84

uilchilgeenii buh tseguud yalanguya 24 tsagiin jijig delguur.n derged bainga baidag bolvol humuus ikh sain hevshine dee …technology.g yag ingej zev ashiglamaar

Avatar

зочин 2020-01-11 64.119.18.229

маш зүйтэй экологийн ач тустай шийдвэр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж