Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авч байна

Монгол Улс  жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал  гаргадаг бөгөөд үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой.

Энэ үүднээс "Экобин" ХХК-аас эх орондоо хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулж эхэлсэн байна. Тус машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний  үлдэцийг хянаж хийгээд, тохирсон мөнгөн  дүн бүхий QR кодтой тасалбар авах аж. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.

Тус автомат машин хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг гэсэн хог хаягдал хүлээн авна. Эдгээр хаягдлыг одоогоор 20 төгрөгөөр авч байгаа юм байна. Харин 1,2 литр хэмжээтэй буюу түүнээс том савыг авах боломжгүй аж.

Байрлах цэгүүд нь: 

-Хангарьд ордны нэгдүгээр давхар

-Улсын их дэлгүүрийн Номин салбар

-Ривер гардан хотхоны Номин салбар

-Наадам центрийн Номин салбар

-Аравдугаар хорооллын Өнөр хорооллын Номин салбар

-19-р хорооллын Номин зэрэг газрууд юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж