Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан аян үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан аян үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар (ХБХХЕГ)-аас өрнүүлж буй "Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье" аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 19 иргэнийг шинээр ажлын байртай болгожээ.

Уг аяны хүрээнд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр 30 гаруй удаагийн сургалт нөлөөллийн ажил, эрүүл мэндийн үзлэг оношилгоо зохион байгуулж, үүнд  16 мянган иргэнийг хамруулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хөгжлийн Ерөнхий газрын нэрэмжит уг аяны туг нийслэлийн дүүргүүдээр өртөөлөн явах аж. Чингэлтэй дүүргээр аялсан туг ирэх долоо хоногт Сүхбаатар дүүрэгт шилжих юм байна. Ингэснээр тус дүүрэгт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, цаашлаад ажлын байртай болох боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй мянган иргэн байна. Энэ нь нийт хүн амын дөрвөн хувь гэсэн үг. Энэ тоо өдөрт 10-13 хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр нэмэгдэж байна гэсэн статистик тоо байдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж