Амралтын өдрөөр иргэд агаар салхинд гарахыг илүүд үздэг. Ингэхдээ явган аялал хийж, Богд Хан уулыг ихээр зорьдог. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар амралтын өдрүүдэд Богд Хан уул руу явах автобусны шинэ чиглэл бий болгох асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд судлахыг үүрэг болгосон байна.
Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх боломжтой хэмээгээд ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Хэрэв энэ асуудал биелэлээ олбол унаа, тэрэггүй иргэд агаар амралтын өдрөө агаар салхинд гэр бүлээрээ гарах боломж бүрдэх юм. Ялангуяа ханиад, томуу их байгаа үед эмч нар агаарт сайн гарахыг зөвлөдөг. Нөгөө талдаа явган аялал бол хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байна. Юутай ч уг шийдвэр батлагдвал амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр зорчдог болох нь ээ.
Холбоотой мэдээ