"Эрдэнэтийн удирдлагуудын өрөөг битүүмжилсэн гэх мэдээлэл үндэслэлгүй"

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

"Эрдэнэтийн удирдлагуудын өрөөг битүүмжилсэн гэх мэдээлэл үндэслэлгүй"

"Эрдэнэтийн удирдлагуудын өрөөг битүүмжилсэн гэх мэдээлэл үндэслэлгүй"

 Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд  гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.


 -Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр "Эрдэнэт" үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй “десант” бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, "Монголросцветмет" болон "Эрдэнэт" үйлдвэрт өнгөрсөн гуравдугаар сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс  зарим цахим сүлжээгээр тавигдаад буй  мэдээлэл үндэслэлгүй юм.

 -Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ?

-Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг,  "Эрдэнэт" үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны гуравдугаар сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.

 -Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү?

-"Эрдэнэт" үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг  цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна.

ЭХ СУРВАЛЖ:  ERDENETTODAY.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж