Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Заалны хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр “Аврагч“биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 19 багийн 130 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.
Нэгдүгээр байрт НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байрт “Аврагч” биеийн тамир-техник спорт хороо болон Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид, гуравдугаар байрт НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тус тус шалгарлаа.
Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тамирчин О.Болорчулуу, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Л.Мөнхцэцэг нар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ