Швейцар улсын Лозанна хотноо 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг өсвөрийн өвлийн олимпийн III наадам эхэллээ. Энэ удаагийн өсвөрийн өвлийн олимпийн наадамд 79 орны 1880 өсвөрийн залуу тамирчид 8 спортын 81 төрөлд, зайд өрсөлдөнө.
Монгол Улсаас биатлоны төрөлд Ч.Бямбасүрэн, Э.Энхбат нар, гүйлтийн цанын төрөлд Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо, Б.Хонгор, О.Золбаяр нарын 6 тамирчин оролцож байна.
Өсвөрийн өвлийн олимпийн наадам 2012 онд Австри улсын Инсбрук, 2016 онд Норвегийн Лиллихаммер хотноо зохион байгуулагдаж байсан. Монгол Улсаас 2012 онд гүйлтийн цанын төрөлд Д.Өсөхбаяр, гүйлтийн тэшүүрийн төрөлд Е.Алтантулга нар оролцож байсан бол 2016 оны Лиллихамерт болсон өвлийн олимпийн наадамд гүйлтийн цанын төрлөөр А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байсан бөгөөд Б.Сумъяа 2016 онд холимог багийн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртэж байсан. Энэ удаа манай улсаас урьд өмнөх өсвөрийн өвлийн олимпийн наадамд оролцож байсан багаас олон тамирчин оролцож байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ