Монгол Улсын Засгийн газар 230 мянган ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл санаачилсныг УИХ-аар өнөөдөр /2020.01.10/ баталсан. Тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд нийт 776 тэрбум төгрөг зарцуулах болж байгаа ба энэ асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна" хэмээн өнөөдөр мэдээллээ.
Популист бизнесмэн, бөх, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногт тохиосон шинэ жилийн үдэш "Бүх тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэн билээ.
Тэрбээр энэ алхам нь "Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүх насаа зориулсан ахмадуудыг өрийн дарамтаас чөлөөлөх зорилготой" хэмээн хэлсэн юм.
Ерөнхийлөгч энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд 2018 оны сүүл үед гүйцэтгэх ажиллагаа хийн, Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хурааж авсан Салхитын мөнгөний уурхайг ашиглана гэв.
Мөн өчигдөр буюу пүрэв гаригт түүний энэхүү төлөвлөгөөг парламентаар хэлэлцэн дэмжсэн ба төв банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглосон билээ.
"Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна" хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.
Тэрбээр "Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй" хэмээжээ.
Монгол Улс 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, түүхий эдийн экспортын орлого буурснаас төгрөгийн ханш унаж, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын багц саналыг ОУВС болон бусад түншүүдэд гаргасан юм.
Мөн энэхүү саналын хүрээнд Монгол Улсын Засгийн газар зарлагаа бууруулж, татварыг нэмэхээр тохиролцон, төсвийн шинэчлэл хийн сахилга батыг сахиулан, банк санхүүгийн салбарт тавих хяналтаа сайжруулахаа амлаж байжээ.
Эх сурвалж: kfgo.com
Холбоотой мэдээ