Хятад улсад дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг зорчиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Хятад улсад дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг зорчиж эхэллээ

Хятад улсад дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг зорчиж эхэллээ

Дэлхийн хамгийн өндөр хурдны, жолоочгүй галт тэрэг Хятадын нийслэл Бээжин-Жанжякоу хотын хооронд өндөр хурдны төмөр замаар зорчиж эхэлжээ.

Уг галт тэрэг цагт дээд тал нь 350 км хурдалдаг бөгөөд 2022 оны өвлийн олимп болох Бээжин, Жанжякоу хотуудыг холбох үндсэн зорилготой аж. Энэ хоёр хот 175 километрийн зайтай ба энэ замыг газраар туулахад гурван цаг зарцуулдаг байсан бол одоо 45 минут зарцуулна.

Хэдий автомат жолоодлоготой ч онцгой үед жолоодлогыг гартаа авах хяналтын ажилтан галт тэргэнд явах ажээ. Суудал бүрт 5G технологитой, хуруугаар удирдах дэлгэц байрлуулснаас гадна галт тэргэнд суухдаа царай таних технологиор нэвтрэх гэнэ. Мөн өвлийн олимпийн наадмын техник хэрэгсэл ачих ачааны хэсэгтэй юм байна.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж