Энэтхэг, Монгол улс сансар судлалын салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Монгол улс сансар судлалын салбарт хамтран ажиллана

Энэтхэг, Монгол улс сансар судлалын салбарт хамтран ажиллана

Энэтхэг улсын сайд нарын танхим Монгол, Энэтхэг улс сансар судлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг энэ сарын 8-ны өдөр баталсан талаар тус улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудас дээр мэдээлсэн байна.

Хэлэлцээрийн дагуу хоёр улс сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хиймэл дагуулын холбоо, хиймэл дагуулын навигаци, гаригуудыг судлах, сансрын аппаратууд, сансрын технологи хэрэглэх зэрэг хүрээнд хамтран ажиллах юм байна.

Монгол, Энэтхэг улсууд нь 2004 онд дээрх салбарт хамтран ажиллахаар болж байсан ч Энэтхэгийн талаас Монголын мэргэжилтнүүдэд семинар зохион байгуулснаас өөр ажил зохион байгуулагдалгүй хамтын ажиллагаа зогссон байдаг.

Эх сурвалж: pib.gov.in

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж