Д.Эрдэнэбат Дарханы замаар Ерөнхий сайдад асуулга тавилаа | News.MN

Д.Эрдэнэбат Дарханы замаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

Д.Эрдэнэбат Дарханы замаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

Д.Эрдэнэбат Дарханы замаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Уг засварын ажил төлөвлөгөөгөөр 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь эдийн засаг , худалдааны онцгой ач холбогдолтойгоос гадна иргэдийн амьдрал тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг билээ.

Гэвч зам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь дээр дурдсан аймгуудын иргэдийн бухимдлыг төрүүлж, замын асуудалтай холбоотойгоор олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох, тухайн бүс нутагт тоосноос үүдэлтэй байгаль орчны бохирдол үүсэх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулж, өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.

Тодруулбал,  “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг тавьсан байна. Үүнд:

1.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөх, шинэчлэх ажил яг хэзээ дуусах талаар,

2.    Зам барих ажлын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлбар,

3.    Зам барих ажлыг ямар аж ахуй нэгжүүд гүйцэтгэж байгаа болон тус аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчин чадлын талаар,

4.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр барихаар шийдвэрлэсэн. Уг ажил хэзээнээс эхлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье” гэжээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 93.26.122.49

Энэ замыг хийх ажлыг буруу зохион байгуулж хуучин замаа устгах нь амар байдаг учраас төсөвт хөрөнгө авч дуусгасан , шинэ зам барих хөрөнгөгүй болсон байхаа , .Ер нь түр зам гэж өчнөөн газрын хөрсийг сүйтгэж байхын оронд хуучин замаа сэлбэж засаад тээврийн хөдөлгөөнөө явуулж, шинэ замаа барих ажлаа эхний ээлжинд хийж хөдөлгөөнийг нээсний дараа хуучин замаа өөрчлөн зассан бол ямар нэгэн хүндрэлгүй байх байсан юмдаа . энэ онд барилгын ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй байнадаа

Avatar

Зочин 2020-01-10 182.160.37.103

энэ дүлзэн хавтгай толгойтод дарханы зам ямар хамаа байнаа.

Avatar

Иргэн 2020-01-10 103.57.95.146

Манай Сэлэнгээс монгогдсон Девтаат шүү

Avatar

Ochir 2020-01-10 182.160.38.141

Nuuhiig ni avah geed nudiig ni soholovoo hoorhii.Iim l buteen baiguulalt hiideg humuus. Onigoo ch geh ymuu neg helts ug baidad daa. Haiya tanai darga ornonoos ni manai dara zuzaanaas ni hassan shuu gedeg.Ingej hasaad mongonoos ni oorsdoo avaad zamiin chanar uruugaa harsan erhii huruu boldog gedeg.Hujaa helsen bolohoos bish unen l ug bn kkk

Avatar

Иргэн 2020-01-10 103.57.93.57

МАН- ын 2016 оны сонгуулийн амлалтын биелэлтийг асуугаарай. Амлалтаа биелүүлээгүй бол дараагийн сонгуульд бүү оролцуул.

Avatar

Баатар 2020-01-10 202.126.89.167

Авилгач Энхамгаланг солихгүйгээр энэ зам тавигдахгүй болжээ.Хүнэлсүхийн нам ч балрах нь дээ 2020 онд лааз өшиглөнөө

Avatar

evroopoos 2020-01-10 193.91.98.156

Дарханы замыг барих асуудал дээр монголчууд нэг ойлголттой баймаар байна. Замыг хурдан барихыг шаардахаас илүү чанартай, урт настай, технологи стандартад нийцсэн байдлыг шаардмаар байна. Тэгэхдээ хойрго ажиллаж байгааг өөгшүүлэлгүй, солих шаардлагатай бол хурдан шуурхай арга хэмжээг аваад, хамгийн гол нь чанао, чанар бас дахиад чанар. Энэ л гол нь шүү

Avatar

Зочин 2020-01-10 103.212.118.81

ДАРХАНЫ ЗАМ 2021 ОНД Л ДУУСНА.ЭНЭ САЙД БАС ХАРИУЦАЖ БАЙГАА ДАРГА НАРЫГ СОЛЬЖ САЙН ХҮМҮҮСИЙГ ТАВЬЖ ЧАНАРТАЙ ЗАМ ТАВИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛСОН БАЙНА БИЛЭЭ.ХАЙРАН ГАЗАР НУТАГ БАЙГАЛ ХАЙРАН ХӨРӨНГӨ

Avatar

Zochin 2020-01-10 66.181.182.123

Za boli doo

Avatar

Зочин 2020-01-10 202.70.44.116

Энэ муу х*******н э****з АН намын нэр хүндийг алж байгаа н**ш доо . С. Эрдэнэ , Эрдэнэбат хоёр зайлсан цагт АН сэргэнэ. 2020 онд АН нам ялагдах нь тодорхой.

Avatar

Иргэн 2020-01-10 192.82.77.120

Дархан,Эрдэнэт,Сэлэнгээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд, Зам тээврийн сайд нарыг дагуулаад Дархан орчихоод ирээч

Avatar

Зочин 2020-01-10 59.153.113.52

НОРОВЫН АЛТАНХУЯГИЙГ УНАГАХАД ТАНХИМД НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН САЙД ЭРДЭНЭБАТ ГЭДЭГ ЭНЭ НӨХӨР ДЭМЖСЭН КНОП ДАРЖ УЛС ТӨРИЙН ҮХТЭЛ БОЛЖ АЛДАРТ ТҮГЖИЛ НЭРЭЭ АВСАН НӨХӨР ДӨӨ. БУРУУГААР ОЙЛГОВ ПҮЛТҮҮШИЙГ ДЭМЖСЭН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ПҮЛТҮҮШ БОЛ ХОЙШИН ШОГ

Avatar

зо 2020-01-10 66.181.161.73

дархан сэлэнгийн замыг сэг болгосноос үүдээд сэлэнгэ аймгийн сумдад улсын төсвөөр барилга барьж байсан аж ахуйн нэгжүүд тээвэрийн алдагдалд орсон, тэд дээшээ тэнгэр хол гээд л одоо банкны барьцаанд орчихсон байгаа. Үүнийг бас асуух хэрэгтэй шүү гишүүнээ, таныг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-01-10 202.9.40.83

Дарханы замыг барих асуудал дээр монголчууд нэг ойлголттой баймаар байна. Замыг хурдан барихыг шаардахаас илүү чанартай, урт настай, технологи стандартад нийцсэн байдлыг шаардмаар байна. Тэгэхдээ хойрго ажиллаж байгааг өөгшүүлэлгүй, солих шаардлагатай бол хурдан шуурхай арга хэмжээг аваад, хамгийн гол нь чанао, чанар бас дахиад чанар. Энэ л гол нь шүү

Avatar

зочин 2020-01-10 202.21.125.35

энд хурдан барих асуудал яригдаагүй байна гол өөрсдийнх нь төлөвлөсөн хугацаандаа яагаад ашиглалтанд ороогүй, зунжин намаржин замыг бүтэн хаачихаад ажил маш бага хийсэн, зарим газар юу ч хийгээгүй буцаагаад нээсэн асуудлыг яриад байна. дээрх нөхөр пялдага байж болно гол нь энэ үхлийн замаар явж үзчихээд цэцэрхэж олон юч х** МАНгараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж