Трамп дур мэдэн Ираны эсрэг хүч ашиглах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Трамп дур мэдэн Ираны эсрэг хүч ашиглах боломжгүй боллоо

Трамп дур мэдэн Ираны эсрэг хүч ашиглах боломжгүй боллоо

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Трампын эрхийг хязгаарлан хуулийн төсөл баталжээ. Уг хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр зэвсэгт хүчнийг Ираны эсрэг ашиглах боломжгүй болж байгаа аж.

Мөн Ираны зүгээс АНУ-руу ямар нэгэн халдлага довтолгоо болоогүй л бол дур мэдэн зэвсэгт хүчнийг ашиглахгүй байхаар тусгажээ. Энэхүү хуулийн төслийг 224 гишүүн дэмжиж, 194 гишүүн татгалзсан байна.

Энэ хуулийг Ардчилсан намаас сонгогдсон Элисса Слоткин санаачилсан бөгөөд Ардчилсан нам болон зарим Бүгд Найрамдахчууд Трампын бодлогод гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж