Монгол “Анна Каренина”

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Монгол “Анна Каренина”

Монгол “Анна Каренина”

Холбоотой мэдээ

Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээхээр болжээ. Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа билээ.

Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ. Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ. Улсын драмын эрдмийн театрын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” ирэх сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар ирэх сарын 15-нээс худалдаанд гарах аж.


  • Жүжигчин Н.Баярмаа Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Түүний хүүхэд нас Партизаны сангийн аж ахуйд өнгөрчээ. Түүний аав н.Нэргүй математикийн багш мэргэжилтэй хүн байсан бол ээж нь боловсролын салбарт ажилласан монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн.

  • Тэрбээр эцэг, эхээс гурвуулаа. Айлын дундах охин. Нийслэлийн 74 дүгээр дунд сургуулийг төгссөн.

  • Тэрбээр багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Соёл урлагийн их сургуульд шалгалт өгч, тэнцсэн байна. Жүжигчин бүсгүй их сургуулиа төгсөөд “SBN” телевизэд гурван жил кинонд дуу оруулсан гэдэг.

  • Телевизэд ажиллаж байхдаа Улсын драмын эрдмийн театр студийн ангид элсчээ. Хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж, үндсэн ажилтан болсон байна. Одоогоор драмын театрт долоо дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.

  • Жүжигчин бүсгүй анх Бусаны кино наадамд түрүүлсэн “Алсын удирдлага” уран сайхны киноны Ану хэмээх бүсгүйн гол дүрд тоглосон байдаг. Дараагаар нь “Сүүлчийн шөнө”, “Намайг хайрлаач”, "Сонголт", "Халуун сэтгэл", "Бүсгүйчүүд хайрыг хүснэ" зэрэг дэлгэцийн уран бүтээлд тогложээ.

  • Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа багшийн шавь.

  • Алдарт “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмеральда, “Кихот ноён”-ы Мариторнес, “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатан, “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам, “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн Дулмаа, “Ромео Жульетта” жүжгийн хатагтай Капуллетын дүр, “Нора” жүжигт гол дүр бүтээсэн Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.

  • Жүжигчин Н.Баярмаа “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн жүжигчдийн нэгээр тодорч байв. Бас энэ наадмын шилдэг залуу уран бүтээлчээр шалгарч байсан юм.

  • Түүнийг үзэгчид жүжигчин болгонд тэр бүр заяагаад байдаггүй “дотортой” уран бүтээлч хэмээн үнэлдэг билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж