Хэрвээ та анзаарсан бол одоог хүртэл дэлхий бол хавтгай хэмээн итгэдэг хүмүүс байдаг. Байхдаа маш олноороо байдаг бөгөөд тоо нь улам нэмэгдсээр л байгаа. Тэдний хувьд бол дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг нь худлаа, таталцлын хууль бол ердөө төөрөгдөл гэнэ.
Үүнээс илүү тэнэглэл гэж юу байх билээ гэж бодож байвал таны буруу. Үнэхээр үүнээс илүү тэнэглэл гэж бий. Үнэндээ хавтай дэлхийн онолтнууд Австрали гэж улс бодитоор хаана ч оршин байдаггүй хэмээн үздэг гэнэ. Тийм ээ, та зөв уншлаа. Газар нутгаараа дэлхийн зургаа дахь том улс оршдоггүй гэлээ.
Анх энэ үзэл 2017 онд цахим ертөнцөд Шелли Флорид гэх эмэгтэй үзэл бодлоо илэрхийлснээс эхэлжээ. Тэрбээр "Австрали гэж үнэндээ байхгүй. Та бүхний баталгаа гэж нэрлээд байгаа зүйлс чинь ердөө л маш сайн тооцоолсон худал үг. Дэлхийг удирдагч засгийн газрын та нарт итгүүлсэн худал мэдээллүүд. Танд хэрвээ Австрали найз байдаг бол тэд чинь нэг бол жүжигчид, эсвэл компьютер. Хэрвээ та өөрийгөө Австралид очиж үзсэн гэж бодож байвал ёстой уучлаарай. Нисгэгчид таныг ердөө урьдчилан засч бэлтгэн, Австраличуудын дүрд жүжигчид тоглуулсан өмнөд Америкийн аль нэг арал дээр аваачсан байж таарна" хэмээн бичжээ.
Дээрх нийтлэл хэсэгтээ олны инээдийг хүргэж байгаад чимээгүй болсон ч 2018 онд Английн хавтай дэлхийн онолтнууд энэ сэдвийг дахин сөхөж Бирмингхамд анх удаагаа уулзалт зохион байгуулсан байна. Тийнхүү уулзалтад оролцсон хүн бүр Австрали гэж байдаггүй хэмээн санал нэгджээ.
Эх сурвалж: sciencepagenews.com
Холбоотой мэдээ