Путины хяналтан дор Крымийн хойгт пуужинг амжилттай туршлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Путины хяналтан дор Крымийн хойгт пуужинг амжилттай туршлаа

Путины хяналтан дор Крымийн хойгт пуужинг амжилттай туршлаа

ОХУ өчигдөр /2020.01.09/ Ерөнхийлөгч Владимир Путины хяналтан дор Крымийн хойгт хэт авианы пуужингийн туршилт хийлээ.

ОХУ-ын хойд талын флотууд Хар тэнгист хамтарсан сургуулилтыг 30 хөлөг онгоц, 40 нисэх онгоцны бүрэлдэхүүнтэйгээр хийж, Калибр хөлгөөс харвагч пуужин, агаараас харвагч хэт авианы баллистик пуужин "Кинжал" нарыг туршлаа хэмээн ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС мэдээлжээ.
Мөн "Сургуулилт амжилттай боллоо" хэмээн Оросын тэнгисийн цэргийн командлагч адмирал Николай Евменов Путинд илтгэжээ.
Хоёр МИГ-31К сөнөөгч Кинжал баллистик пуужингаар бай онож, адмирал Григовичийн усан онгоцны баг, бага оврын пуужинт хөлөг онгоц Орехово-Зуево, шумбагч Колбино онгоцууд Калибр пуужингаар сургуулилт хийж, энэ бүхнийг Путин маршал Устиновын пуужин тээвэрлэгч хөлөг онгоцны тавцан дээрээс хянажээ.
Хэт авианы пуужин гэдэг нь мач5 буюу 6173 гаруй км/цагийн хурдтай пуужин юм. Пуужин эхлээд сансарт хөөрч, эргэн маш хурдтайгаар агаар мандалд бууж, онгоцтой адил өндрөөр нисдэг гэнэ. Ийнхүү нисэх нь АНУ-ын агаараас хамгаалах хиймэл дагуул, радаруудад өртөх магадлал багатайгаараа онцлог гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэт авианы зэвсгийн амжилтаараа сайрхаж "Бусад орон бидний амжилтыг гүйцэх гэж хамаг чадлаараа мэрийж байна. Биднээс өөр ганц ч орон хэт авианы зэвсэгтэй болж чадаагүй" хэмээн ярьж байжээ.
Авангард гэх цоо шинэ хэт авианы пуужингийн систем ийнхүү өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд ашиглалтанд орсон талаар хэвлэл мэдээллүүд шуугиж байсан билээ.
Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж