Сингапур улсын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов | News.MN

Сингапур улсын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

Сингапур улсын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

Сингапур улсын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ 1 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек”  олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан  захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол Улсын худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжиж, Сингапурын “Темасек”  олон улсын сан ГХЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд тус сангийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлэв.

2019 оны 6 дугаар сард Д.Цогтбаатар сайдын Сингапур Улсад хийсэн айлчлалын үеэр энэхүү хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж байсныг ноён Жералд Ёо дурдан, 2020 онд хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр 3 удаагийн цуврал сургалтуудыг Сингапур болон Улаанбаатарт тус тус зохион байгуулахаар болсон тухай мэдэгдэв. Эдгээр сургалтад ЧХХ байгуулахад оролцох Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид болон эдийн засагч, судлаачдыг хамруулах юм.

Монгол Улсын ГХЯ болон Сингапурын “Темасек”  олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь тус хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ юм.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2020-01-10 105.112.96.228

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2020-01-10 103.57.93.57

Томчууд нь энд тэндхийн банк, санхүүгийн байгууллагаас хулгай, луйвар хийж иргэдэд үүрүүлчих санаатай , доодчууд нь халаасны хулгай хийгээд явах санаатай – Монголчуудын санаа гэж чононоос дор оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж