“Nissan” компанийн захирал асан Карлос Гон Японд хоригдож байх үеийнхээ талаар өгүүлэх ном гаргахаар болжээ. Тэрбээр Францын “APF” агентлагийн Токио хот дахь салбарын даргаар ажиллаж байсан Филипп Райстай хамтран номоо бичих гэж байгаа аж.
Энэ ном 400 орчим хуудастай байх ба Гоны “Nissan” компанид гүйцэтгэсэн үүрэг болон 2018 оны арваннэгдүгээр сард түүнийг баривчлан хорьсны дараа нөхцөл байдал ямар байсан талаар өгүүлнэ.
Гон 2003 онд өөрийн намтар номоо гаргаж байсан бөгөөд Филипп Райстай хамтран бичиж байжээ. Тэд өнгөрсөн долдугаар сард Гоныг батлан даалтаар суллагдсан хугацаанд хамтран ном бичихээр төлөвлөж байсан ч амжаагүй гэнэ.
Санхүүгийн гэмт хэрэгт холбогдон Япон улсад хоригдож байгаад батлан даалтаар суллагдаад байхдаа тус улсаас нууцаар оргосон Гон өдгөө Ливан улсад амьдарч байгаа юм. Мөн түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ