Японы тэрбумтан хүн бүрд сая иен тарааж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Японы тэрбумтан хүн бүрд сая иен тарааж байна

Японы тэрбумтан хүн бүрд сая иен тарааж байна

Японы цахим дэлгүүр эрхлэгч тэрбумтан эр Юүсаки Ямаезава твитерийнхээ мянган дагагчдад 9 сая гаруй ам.долларыг бэлэглэхээр болжээ. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийг хэр их жаргалтай болгож байгааг турших зорилготой. Мөнгө авах жагсаалтад нь орохын тулд ердөө зарлалыг нь шэйрлэхэд хангалттай байсан гэнэ. 9 сая ам.доллар нь Японы нэг тэрбум иентэй тэнцэх бөгөөд мөнгө авахаар сонгогдсон хүн бүр удалгүй нэг сая иен буюу 9.1 мянган ам.доллартай болох гэнэ. Ингэснээр Юүсаки энэ хэмжээний мөнгө хүний амьдралд хэр их өөрчлөлт авчирч чадахыг харахаар зорьж байна.

Ийнхүү түүнээс мөнгө авах боломж хүн бүрд нээлттэй байсан бөгөөд ерлөө л нэгдүгээр сарын долооноос өмнө твиттерт элсэж, түүний зарлалыг хуваалцахад хангалттай байжээ. Нийт дөрвөн сая хүн уг болзлыг хангасан бөгөөд тэр дундаас санамсаргүйгээр сонгогдсон мянган хүнтэй энэ сарын 10-ны дотор Юүсаки өөрөө холбоо барина гэжээ.
Тийнхүү Юүсаки ялагч бүрээс нийгмийн судалгаа авч, нэг сая иен амьдралыг нь хэрхэн өөрчилж байгааг дүгнэнэ гэв. Тэрбумтан эр өмнө нь 2019 оны нэгдүгээр сард ижил туршилтаар 100 сая иенийг 100 дагагчдаа тарааж өгч байжээ. Тэрбээр хоёр тэрбум ам доллартай тэнцэх хөрөнгөтэй гэнэ.
Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж