Ирина Шейк: Эрчүүдийг бодох хэрэггүй, өөрийгөө л бод

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Ирина Шейк: Эрчүүдийг бодох хэрэггүй, өөрийгөө л бод

Ирина Шейк: Эрчүүдийг бодох хэрэггүй, өөрийгөө л бод

Хорвоогийн сайхан бүсгүйчүүдийн нэг, супермодель Ирина Шейк даваа гаригт /2020.01.06/ 34 нас  хүрчээ. Хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх дургүй тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан ELLE сэтгүүлд бүсгүйчүүдэд зориулан бяцхан зөвлөгөө өгчээ.

Тэрбээр "Би хэзээ ч дэглэм барьж байгаагүй. Бүр хэзээ ч шүү. Төрснийхөө дараа ч гэсэн дэглэм бариагүй. Сайн ген бэлэглэсэн эцэг эхдээ маш их баярлалдаг. Би гуалиг сайхан биетэй формоо алдахгүйн тулд тусгайлан ямар нэг зүйл хэрэглэж эсвэл дэглэм барьж хэзээ ч үзээгүй. Шарвин, пироги гэх мэтчилэн орос айлын ширээ дээр байдаг идээ, ундааг бүгдийг нь идчихдэг. Парисын загварын долоо хоногийн үеэр ч гэсэн би тэдгээр зүйлсээс татгалздаггүй.

Харин хэрхэн тачаангуй байх тал дээр надад өөрийн гэсэн зарчим бий. Хэрвээ та эрчүүдэд таалагдах гэж хичээх юм бол бүх хүссэн зүйл чинь талаар болно гэдгийг санах хэрэгтэй. Нэн түрүүнд өөрөө өөртөө таалагдах хэрэгтэй л гэж би боддог. Эрчүүдийн талаар бодох шаардлагагүй, өөрийгөө л бод. Өндөр өсгийт, богино хувцас таныг тачаангуй болгочихгүй. Тачаангуй байдал гэдэг бол дотоод ертөнц. Иймээс хамгийн түрүүнд өөрөө өөртөө таалагдах гэж хичээх хэрэгтэй.

Гоо сайхны нууцын талаар гэвэл би үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Оросын уламжлалт бүтээгдэхүүн, мөс зэрэг энгийн зүйлс л хэрэглэдэг. Арьсаа өнгөлөг байлгахын тулд мөс хэрэглээрэй гэж зөвлөе. Арьсыг хурдан хугацаанд өнгөлөг, толигор харагдуулах өөр арга байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Аян замд явж байхдаа би үргэлж мөс хэрэглэдэг. Мөн уруулын будгийг байнга хэрэглэнэ. Чухал арга хэмжээнд оролцохдоо улаан уруулын будгийг хэрэглэдэг бол өдөр тутамдаа зөөлөн өнгийг хэрэглэнэ.

Ажлын өдрүүдэд өглөө 07.00 цагт босдог. Хэрвээ онцын ажилгүй бол өглөө 10.00 цаг хүртэл унтана. Хөнжилдөө өглөөний цайгаа ууж, биеийн тамирын хувцастай телевизорийн өмнө өдөржин хэвтэж, Орос суваг үзэж өдрийг өнгөрүүлэх дуртай. Амралтын өдөр өндөр өсгийт өмсөх үнэндээ дургүй " хэмээн ярьжээ.

Ирина Шейк өнөөдөр L’Oréal Paris нүүр царайгаар ажиллаж байна.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж