Дорноговь аймгийн Өргөн суманд багшилж байхдаа, захирлын тушаалын дагуу сургуулийн халаалтын нүүрсийг зөөж байгаад гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон Д.Должинсүрэн өнөөдөр /2020.1.1/ мэдээлэл хийлээ.
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Өргөн суманд гэрээгээр ажиллаж байхдаа сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж яваад төмөр замын хашлага болгон тавьсан төмөрт /720кг/ даруулж асар хүнд гэмтсэн байна. Тодруулбал, нүүрний яс бяцарч, нурууны сэртэн яс хугарч, мэдрэлийн судаснууд нь дарагдаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурван сар эмчлүүлж, амьд гарсан байна. Түүнээс хойш дөрвөн удаа хагалгаанд орсон ч өвчин даамжирч суумгай болж, таталт өгч ухаан алдаж унадаг, толгой нь байнга өвддөг болсон гэнэ.
Д.Должинсүрэнг БНСУ-ын Мёнжи эмнэлэг бүрэн эмчлэх боломжтой гэж үзээд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны дотор ирж эмчлүүлэх урилга ирүүлсэн байна. Эмчилгээний төлбөр нь 100 сая вон буюу 200 сая гаруй төгрөг аж. Түүнд энэ хэмжээний мөнгө байхгүй тул мэргэжил нэгт багш нар, ард иргэдээсээ тусламж хүслээ.
Түүний ах Д.Хатанбаатар “Бид энэ үйл эмгэнэлт үйл явдалд хэн нэгнийг буруутгахгүй. Хамгийн гол нь гурван хүүхдийн ээж болсон дүүгээ л эрүүл болгомоор байна” гэсэн юм. Тус харамсалт үйл явдалтай холбоотойгоор Өргөн сумын сургуулийн тухайн үеийн захирлыг ажлаас халжээ.
Д.Должинсүрэн одоо Эрдэнэт хотод 2.6-17 настай гурван хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. Түүнд туслахыг хүсвэл дараах утсаар холбогдоорой.
Утас: 95096667, Мөн хандив өгөх данс нь ХААН банк: 5152096292
Холбоотой мэдээ