Ахмадууд жагсч, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Ахмадууд жагсч, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

Ахмадууд жагсч, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

УИХ-аас ахмадуудаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварласан хууль баталж, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх болсныг эсэргүүцэж, өнөөдөр /2020.01.10/ ахмадууд Сүхбаатарын талбайд жагсч, Төрийн ордныг гурван удаа тойрлоо.

Уг жагсаалыг ШИНЭН, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр ахмадууд “Ахмадуудаа ялгаварласан шийдвэр гаргахын оронд тэтгэврийн зөрүүг арилга, тэтгэврийн доод хэмжээг нэмэх нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Төрийн гурван өндөрлөг ажлаа хийж чадахгүй байна. МАНАН-гийн эсрэг тэмцэнэ гээд МАНАН-таж байна. Ахмадын тэтгэврийг тэглэх нэрээр банкны луйвар хийх гэж байгаа төрийн гурван өндөрлөгийг хараад ичиж байна. Нэг том даргыг баяжуулах гэж тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр худал ажил хийж байгаагаа зогсоо. Монголын төрийн тэргүүн Монгол Улсынхаа төлөө байх ёстой" гэсэн юм.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж