У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь | News.MN

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

Бид ардчилсан, чөлөөт нийгэмд шилжээд 30 жил болсон боловч Зөвлөлтийн үеийн бүтэц, боловсон хүчний бодлого бүхий социалист загварын намуудаа шинэчилж огтхон ч чадаагүй л байна. Айлаас айлын хооронд хэдэнтээ асаж унтарсан ч ухуулж нэг эсвэл чирүүлж нэг үзсээр оччихдог хуучин Орос машин шиг болсон Монголын улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд рейтинг нь улам унадаг ч Засгийн эрхийн төлөө үзэлцсээр л. Гар утасны  шинэ загвар гарахад л хоёр жилийн өмнөх шинэвтэр загвараа голоод эхэлдэг Z үеийнхний хувьд ийм хуучинсаг, массын сэтгэхүйтэй улс төрийн намуудаас дайжих нь бараг жам ёсны үзэгдэл ч гэмээр. Монголын улс төрийн намуудаас дотоод шинэчлэлээ амжилттай хийж чадсан ганц л нам байгаа нь “муу нэртэй” Ардчилсан нам. Гэвч улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээгүй цагт Ардчилсан намын дотоод шинэчлэл тунхаг төдий зүйл болон үлдэх эрсдэлтэй байна.

Намуудын рейтинг тогтмол унаж, задрах үйл явц үргэлжилж байгаа нөхцөлд энэ жилийн ээлжит парламентын сонгуульд эрх баригч намын дарга У.Хүрэлсүх хэрхэн бэлдэж, ямархуу стратеги төлөвлөж буй талаар ярих нь илүү сонирхолтой бөгөөд бодитой байж магад. 2020 оны парламентын сонгууль Ардын намын хувьд 2021 онд болох нам байгуулагдсаны 100 жилийн ой, Ардчилсан намын хувьд ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэдгээрээ түүхийн хийгээд үзэл суртлын өндөр ач холбогдолтой сонгууль болох юм. Намынхаа 100 жилийн ойгоор ялагдаад цөөнх болчихсон индэр дээр тэмдэглэж зогсоно гэдгээ төсөөлөх нь хурандаа Хүүкийн хувьд энэ насны ялагдал шиг санагдаж айдастай байгаа нь тодорхой. Ингээд түүний 2020 оны парламентын сонгууль хүртэл барьсаар орох сонгуулийн стратегийн гурван түлхүүр мессежийг хэлсэн үг, уулзсан уулзалтуудаас нь санаа авч урьдчилан загварчилж задлаж үзэцгээе.

Мессеж нэг: У.Хүрэлсүхийн ам мэх

Ажигч сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн пр нь тодорхой хугацааны давтамжтайгаар хэн нэгний хариуцлагагүй байдлыг илчлэн “загнаж” буй мессежүүд яваад байгааг анзаарсан байх ёстой.  Одоо болтол сэтгүүлчидтэй зангиагүй чөлөөт уулзалт хийдэггүй, асуултанд нээлттэй хариулт өгдөггүй мөртлөө Засгийн газрын ямар нэгэн хуралдаан дээр хэн нэгнийг “загнасан” шударга дүртэй Ерөнхий сайдын бичлэгүүд үе үе сошиалоос эхлэн сэвэгддэг болсоор удлаа. Хуулиараа бичлэг хийх хориотой Засгийн газрын хурал дээр хэн нэг нь сайдуудын суудлаас бичлэг хийж, тараадаг болж таарав. Ямар сайндаа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн мэнгэ нь камертай байх гэсэн онигоо гарах вэ дээ. Хүүк маань амь насаа алдахаас айхгүй тэмцэх тухай, юм чангарсан тул хуулийнханд гогдуулахгүй байх тухай анхааруулга, үнэтэй цаг зүүхгүй байх тухай, музейн барилгын аймшигтай дизайн хийсэн тухай манай хүний сэлэм гозолзуулсан сүртэй мэдэгдлүүд ар араасаа цувахад сошиал дахь троллууд уухайлан авч дэмжинэ, шүтнэ. Гэвч энэ хугацаанд эдгээр мэдэгдлүүдтэй нь холбоотой нэг сайд битгий хэл нэг хурган дарга хариуцлага хүлээж ажлаа өгснийг санаж байгаа сонгогч байна уу. Мэдээж байхгүй. Чухам үүнийг л улс төрийн ам мэхний технологи гэдэг. Чухам түүний ам мэхэнд сонгогчид яагаад ороод байна вэ. Бүхий л судалгааны дүнгээс харахад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг намынхаа үндсэн рейтингээс өндөр байгаа юм. Дээр нь У.Хүрэлсүх үргэлж дунд тушаалын хурган дарга нарыг загнадаг, хариуцлага нэхсэн сүртэй мэдэгдлүүд хийдэг. Иргэдийн төрийн үйлчилгээнд бухимдсан бухимдлын 60 аас дээш хувь нь дунд тушаалын дарга нарын хүнд суртал, тэнэглэл, авилгалын эсрэг байгаа нь судалгаагаар гардаг. Чухам тэднийг үзэн ядсан, шоолсон тэр иргэдийн олонхын мэдрэмж дээр Хүүкийн ам мэх амжилттай орж байгаа хэрэг л дээ. Шинэ технологи биш л дээ. Хуучин Зөвлөлтийн үед “энэ их хэлмэгдүүлэлтийг дунд тушаалын муу дарга нар л хийгээд байгаан. Нөхөр Сталин танд мэдэгдэхгүй хийгээд байна. Та биднийг авчраач” гэсэн утгатай хэдэн мянган захиа их удирдагчид ирж их удирдагч тэднийг цаазлуулахаар гарын үсэг зурдаг байсан гэдэг.

2020 оны түүхэн ач холбогдолтой гэх сонгуулиараа ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар ам мэхийг ард иргэддээ хэрэглэх вэ. Тун удахгүй У.Хүрэлсүх дараах ам мэхийг шиднэ.

-Би монгол орноо нефт шатахууны хараат бус байдлаас гаргахын тулд нефтийн үйлдвэр бариулах түүхэн шийдвэр гарсан. Үйлдвэр маань 2023 онд яг ашиглалтанд орох гээд байдаг. Уул уурхайн баялгийг ард түмэндээ тарааж өгөх гэсэн гурван үсэгтэй олон компаниуд саад болоод байна. Сонгуулиар энэ бүхнийг тасалдуулах гэсэн олигархиуд байгаа учир намайг үргэлжлүүлэн Ерөнхий сайд болгож энэ үйлдвэрийг дуусгацгаая. Уурхайн баялгийг ард түмэндээ хувааж өгнө.

-Монголоор хийн хоолой дайрах асуудлыг мань чинь Путинтай очиж уулзаад шийдчихээд ирснийг санаж байна уу. Путин ганцхан надад л сайн ханддаг. Америкийг дэмждэг ардчилсан намынханд надад сайн ханддаг шигээ хандахгүй. Тиймээс Монголоор хийн хоолой дамжуулахад би дахин Ерөнхий сайдаараа ажиллах хэрэгтэй байна. Үргэлжлүүлж ажиллаж үнэгүй хий ард түмэндээ хэрэглүүлэх боломжийг минь олгооч.

– Би утааг бууруулсан Ерөнхий сайд боллоо. Одоо цэвэрлэх байгууламжийн үнэрийг удахгүй дарна. Намайг дахин сонговол би ирэх дөрвөн жил утааг байхгүй болгоно. Утааг бууруулахад зориулж ард түмэндээ дарамтгүй мөнгө босгоно. Стратегийн ордууд дээр бонд гаргаж шийднэ.

Мессеж хоёр: Намайг дэмжиж байвал түүнийг л дэмжчих ….

2016 оны парламентийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан боловч олон суудлын зовлон удахгүй илэрч одоо 32-32 гэсэн хоёр том бүлэг үүсэж жижиг асуудлуудаар тооолохын аргагүй жижиг дэд бүлгүүд үүсээд тун хүнд байдалд байгаа нь үнэн юм. Эндээс У.Хүрэлсүхийн ойлгосон нэг зүйл бол олон төвүүдтэй хэт олон гишүүнтэй байснаас ганц төвтэй олонх болоход хангалттай тооны гишүүдтэйгээр ялалт байгуулах нь зөв юм байна гэсэн ухаарал. Ядаж байхад бүгд юм нэхэж зовооно, зардал чирэгдэл нь дийлдэхгүй. Эхнээсээ ЖДҮ гээд бөөн асуудал.

Нөгөө талаар Ерөнхий сайдын рейтинг намынх нь рейтингээс өндөр байгаа нь сайхан ч намынх нь рейтинг босдоггүй. Намын даргаа ажлаа муу хийж байна гэсний нотолгоо болчих гээд байдаг. 76 тойрогт өөрийгөө 76 хувааж зэрэг дэвшүүлж чадахгүйгээс хойш намын жагсаалт оруулж ирээд өөрийнхөө рейтингээр ядаж 20 суудал авъя гэж тооцож УИХ-ын сонгуулийн хуулийг оруулсан ч тойргоо усалцан намынх нь гишүүд хүртэл дэмжсэнгүй. Гишүүдийнхээ үгээр жижиг тойргоор явий гэхээр АН уруу хүчтэй савлаад ялагдчих магадлал өндөр тул татгалзжээ. Ингээд 2020 оны сонгуульд орох стратегээ дараах байдлаар боловсруулжээ.

2020 оны сонгуулиар дахин 65 гишүүнтэй болох боломжгүй тул Засгийн эрх авахад хангалттай 40 гишүүнтэй болно гэж тооцно. Ерөнхий сайдыг өөрийг нь хатуу дэмждэг 40 орчим гишүүн дээр нэмээд нийгэмд нөлөөтэй, сайн нэртэй эсвэл шинэ залуу гэгдэж байгаа улстөрчдийг 76 нэр дэвшигч болгон дэвшүүлснээр 40 суудал авахад хангалттай аж. Юуны өмнө 60 тэрбумын гэх М.Энхболдын бүлэглэлийн 30 гишүүнийг дэвшүүлэхгүй гэж шийджээ. Үүн дээр нэмээд ЖДҮ дээр улайм цайм холбогдсон ялах магадлалтай 5-8 гишүүнийг дэвшүүлэхгүй гэсэн тооцоог хийж байна. Эхнээсээ ч зарим залуучуудад амлаад эхэлсэн тул үнэмшсэн хэд нь  хүсэмжит тойргууд дээрээ парламентын гишүүдийнхээ хажуугаар давхар ажиллаад бүтэц гаргаад эхэлсэн байна.  Сайн ч муу ч сонгогдсон гишүүдтэй тойргууд дээр ийм эрдэлтэй зүйлийг эрх баригч МАН-ын дарга хийж эхэлсний гол бонус нь мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр ирнэ. Нэр дэвшиж чадаагүй, гомдсон гишүүдийн зарим нь бүлдэгдүүлж, зарим нь дараа нь Засагт орохоор тохирсон ч ихэнх нь МАХН уруу очиж дэвших нь тодорхой юм. Аргагүй, дөрвөн жил төсвийн мөнгөөр усалсан тойргоо ямар тэнэг улстөрч хаях билээ. У.Хүрэлсүхийн энэ шийдвэрийн дараа МАН дахин хуваагдах нь тодорхой. МАН сүхээр эхэлсэн хүнээр эхлээд сүхээр дууссан хүнээр дуусна гэсэн зурхай байдаг билүү юу билээ, санахгүй байна.

Зургадугаар сард парламентийн сонгууль эхлэхэд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийхээр төлөвлөжээ.

-Би нам дотроо цэвэрлэгээ эхлүүлж 60 тэрбумчид, шүүхээр тогтоогдсон ЖДҮ гишүүд, ёс зүйгүй дуулианд холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлсэнгүй. Оронд нь нь нэр цэвэр, шинэ залуу хүмүүсийг голчлон дэвшүүллээ. Тухайлбал., …… Одоо би намаа цэвэрлэсэн. Монголоо цэвэрлэх цаг эхэллээ. Цэвэрлэх эрх мэдлийг минь өгөөч. Танай тойрог дээр дэвшсэн нөхрийг та бүхэн сайн мэдэхгүй эсвэл дургүй байгаа. Гэвч намайг дэмжиж байвал түүний төлөө саналаа өгөөрэй.

Иймэрхүү байдлаар л явах болов уу гэсэн загварчлалыг мэргэжлийн хүний нүдээр харж бичихийг хичээлээ. Авахаа аваад хаяхаа хаяна бизээ. Ямарч байсан наадам болдгоороо болж сонгууль хийгддэгээрээ хийгдэнэ. Дээрх маягаар эрх баригчдын сонгуулийн стратеги явбал та соногчийн хувиар хэрхэн хүлээж авч буй нь маньд илүү сонин байх болно. Гуравдахыг нь яагаад бичсэнгүй вэ гэжүү. Гуравдах нь Ерөнхийлөгчтэй эрх баригч намын дарга хэрхэн харилцаж сонгуульд орох тухай таамаг юм. Бичвэл бичвэр маань урт болох тул дараа нь хүн сонирхвол тусад нь бичиж болох л юм.

Улс төр судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 64.119.21.179

Йй

Avatar

Зочин 2020-01-10 64.119.21.179

Хрэл сүх үнэн ярьж ажил хийдэг сайд. Нэр төрийг нь бүү гутаа хэрэв эх орноо. Бодвол энэ сайд л. Хэрэгтэй. Сайд. Нараа солиод байвал. Са
Йн

Avatar

Зочин 2020-01-10 72.196.192.250

Hvrelsvhiin reiting undur bna uu?
Argagvi tiim baih yostoi.
Yagaad gevel mongolchuud hamgiin tom dargagaa l haluun hairtai baidagiim.

Avatar

зочин 2020-01-10 122.201.21.50

жинхэнэ манангийн сайт… гар хөл нь болсон хөлснийхөн энэ сайтыхан

Avatar

Зочин 2020-01-10 202.21.108.223

Энэ их хорлонтой хулхи сүх. Камертай шоуны их мастер.

Avatar

Зочин 2020-01-10 202.9.46.63

У.Хүрэлсүхийн МАН тай хамт түүхийн тавцангаас зайлуулж эд хөрнгийг хураах цаг ирсэн. Хдагаламж банканд алдагсан 14 тэрбум төгрөгийг хүүтэй нь энэ нөхрөөс авах цаг ирнэ

Avatar

зочин 2020-01-10 202.9.46.199

Өөө .. их юм хийгээ юү? … Их хийсэн тусмаа чанга унандаа … Женко энэ хоёр , идэх гэж хийсэн болхоос босгох гэж хийгээгүйг бүгд л харж байна .

Avatar

Нямхүү 2020-01-10 202.70.44.116

Хүрэлсүхийг ард түмэн дэмжиж байгаа нь үнэн шүү дээ. Хүрэлсүхийг дахин ажлуулах нь маш чухал. Хаа очиж улаанбаатарын утаа, Налайхын зам гээд олон ажлыг богино хугацаанд хийж байна. Одоо нефьтийн үйлдвэрийг нь барьж дуусгуулах хэрэгтэй. Энэ ард олон бидэнд хэрэгтэй. Эсвэл С.Эрдэнээгээр Ерөнхий сайдаа хийлгэх юм уу. Ха ха ха

Avatar

зочин 2020-01-10 202.126.89.7

Хүрэлсүх улс орон өөд нь татаж чадахгүй юм байноо Харахаас ч дургүй хүрэх юм шал худлаа .юу ч хийж чадсангүй

Avatar

ахмад настан 2020-01-10 202.9.46.253

АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАСАН МАН 2020 ОНЫ СОНГУУЛЬД ДАХИН ТӨРД ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО. МАН 100 ЖИЛИЙН ОЙГООРОО ГУДАМЖИНД ЛААЗ ӨШИГЛӨХ БОЛНО. 2021 ОНЫ СОНГУУЛЬД БАТТУЛГА Ч БАС ГАРАХГҮЙ. ИРГЭД ХАРИУГАА АВНА.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.189.232

Хүрэлсүх ээ одоо болих уу даа ядаж Занданшатар нь номыг нь үзэж ногоотой шөлийг нь ууснаараа хамаагүй дээр.Цэргийн хүн ерөнхий сайд хийж чадахгүй.САЙХАН СЭВЭЭЧДЭЭР СЭВҮҮЛЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-01-10 195.46.106.44

Хүрэлсүхийн хийснийг хэн ч юу ч гэж харлуулахгээд чадахгүй болов уу. Цаашид боломж бололцоог нь өгөх нь зүйтэй л дээ. Ядаж Хүрэлсүх шиг ярьж энэ хулгайч нарын талаар ярисан хэдэн Ерөнхий сайд, хэдэн Ерөнхийлөгч байгаа юм бэ.Нэрлэчихмээр хүн байна уу. Миеэ юу, Элбэг уу, Эрдэнэбат уу, Сайханбилэг үү, Алтанхуяг уу, Баяр уу, Сү. Батболд уу, Багабанди уу, Очирбат уу, Энхбаяр уу хэн нь ч биш байгаа биз дээ. Ийм эр зориг тэр хүн бүхэнд байдаг юм биш. Энэ хүнийг зүтгүүлэх нь Монголчуудад хэрэгтэй байха

Avatar

Зочин 2020-01-10 66.181.189.232

Инженер хүн хэрэгтэй Эрх мэдлээ Женкод өгчөөд байгаа юм бишүү Төмөр замыг хар нефтийн үйлдвэрийг хар томоохон төслүүдийг Женко ах л мэдэж байна МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН

Avatar

Зочин 2020-01-10 150.129.140.22

Хүрэлсүх агуу шүү дээ

Avatar

Зурхайч 2020-01-10 103.229.120.32

За зурхай үзлээ энэ удаа Хүрэлсүх нам нь 15 суудал Энхбаяр 25 суудал Эрдэнэ 10 суудал бусад нь тэгээл эрээвэр хураавар

Avatar

зочин 2020-01-10 64.119.16.75

ямар ч байсан иргэдтэй уулзалт хийж байхдаа нэг ч асуултанд хариулдаггүй юм билээ. Иргэд баахан л юм асууна мань хүн тэс хөдлөн юм ярьж байгаад гараад явчихна лээ. Юм мэддэггүйм байна лээ

Avatar

ХҮҮК 2020-01-10 66.181.161.11

Хүүкээ чи тийм шударга юм бол яагаад чиний доод талын хүмүүс бүгд хулгай авилгалдаа баригдцан юм бэ, шоудахаа больчуул сүртэй юм бишүү

Avatar

B.Bold 2020-01-10 192.42.116.28

Huuk shig Erunhii said turuugui l baina odoogoor…. Chadaj baigaagaa harluulahaa bolih heregtei.Harin ch demjeed yvah ni ard niitiin ashig sonirhold niitsne…MANAN l bish shuu

Avatar

Зочин 2020-01-10 213.61.215.54

Зөв хүний үйлдэл зөв л байдаг шүү дээ. Энэ Хүрэлсүх -ийн үг, үйлдэл нь үнэн зөв байгаа болоод л РЕТИНГ нь өндөр сайн байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-01-10 73.70.96.211

Hudlaa suh ogtsoroosoi Ulsiig maan bur duusaglaa

Avatar

Boldbaatar 2020-01-10 195.176.3.24

tiim shuu arai l bn daa ardchilal geed l s.han erh chuluu yarisan humuus uursduu bol uul owoo shig idej uugaad ard tumnii amidral udruus udurt doroidoj bgaag harij bn uu #tegeed neg hun jaahan yum hiih geheer idej uussan ni il garah geed bdag yum shig bgaa yum tegeed l yum hiih gesen humuusees uu sew hardagaa bolwol yasan yum be #

Avatar

Зочин 2020-01-10 49.0.149.20

ЧУЛУУНБИЛЭГ ГЭХ СУДЛААЧ ГУАЙ ТА ГАРИГ АНДУУРААД БНА ТА НАРЫН ТЭР ХУУЧИН ГЭЭД БАЙГАА СИСТЕМИЙН ҮЕД МОНГОЛ ОРОН УЛС ШИГ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ ИРГЭДТЭЙ ГУДАМЖ ХОНГИЛД ГУЙЛГА ГУЙДАГ ХОГ ТҮҮДЭГ ХҮНГҮЙ БАЙЛАА СЭТГЭЛ АМАР АЖ ТӨРДӨГ БАЙЖЭЭ ХАРИН АРДЧИЛАЛ ЯРЬСАН БЭЛЭН АМАЛСАН УЛСЫН ЭД БАЯЛАГИЙГ ИДЭЖ УУЖ ЗАРЖ ЦУСАЛСАН НАМ ХҮН УЛС ТӨРЧ БАЙСАНГҮЙ ГАНЦХАН ЖИШЭЭ ЦвФИЛАТОВА ГЭДЭГ ЭМЭГТЭЙ МОНГОЛД МАШ ОЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДИЙН ОРДОН БҮХЭЛ БҮТЭН ХОРООЛОЛЫГ НЭГ ТӨГИЙН ЦАВЧАА ХИЙХГҮЙГЭЭР БАРЬЖ ӨГСӨН БАЙДАГ ОДОО ????

Avatar

Ихбаяр 2020-01-10 31.185.104.21

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг нь хаанаас яаж авчих ва жаахан бодитой мэдээ мэдээлэл оруулж бай л даа

Avatar

Baagii 2020-01-10 144.217.80.80

Хүүкээс өөр Улс орноо аваад явчих хүн олдохгүй ээ

Avatar

Зочин 2020-01-10 202.21.96.212

ЖОНКУУ АХЫН УТСАН КҮҮКЭЛДЭЙ

Avatar

ХОХЬ НЬ болж дээ 2020-01-10 103.229.123.213

Монгол улсын парламент түүхэндээ анх удаа ийм хариуцлагагүй шийдвэр гаргав. Ахмадуудаа ялгаварлалаа. Хариуцлагагүй хүмүүсийн зээлийг тэглэв. Зээл авахгүй хариуцлагатай амьдрах гэж ядаж, гүрийж буй иргэдээ шоовдорлолоо. Хариуцлагагүй парламентаас хариуцлагагүй иргэдээ халамжилсан хариуцлагагүй шийдвэр гаргав. Иргэдээ үүнээс хойш бүгд хариуцлагагүй амьдрая. Тэгвэл хождог юм байна. Зээл аваагүй нь хохь чинь, хариуцлагатай амьдарсан бол хохь чинь боллоо

Avatar

Иргэн 2020-01-10 192.82.71.23

ЕС Хүрэлсүхэд анхааруулахад Баттулга ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэврийн зээлийг тэглэх мэт ямарч судалгаа бодлогогүй арга хэмжээнд цаашид нэр холбогдохгүй байхыг хүсье.

Avatar

Zochin 2020-01-10 66.181.170.73

Hyyk utaa buuruulsnaas uur yu ch hiigeegyi. Hyykiin hiisen ajil ch gehed hetsyy de bas. Tyyhii nyyrs tylehgyi gdg shiidver n' l bolohoos Erdenes-Tavantolgoigoos ard irgediin huvitsaanii nogdol ashgiin mungiig bulaaj avch tiish n' shiljyylj bgd aldagdaltai yildverleleer hagas dutuu l hiij bga sh de. Yostoi l ene setgyylchiin heldgeer hudlaa baahan hyn zagnaj bga dyrc sociald taviulj bga baih. Medehgyi bish de. Zurgaa avch duusaad huhrulduud l dal muruu algadatsgaagaad l suuj bgaa sh dee.

Avatar

энхээ 2020-01-10 199.249.230.120

Хүүкээс өөр хэн гээчийн ямар ерөнхий сайд хэзээ хүний нүдэнд харагдах гарт баригдах ажлыг хийсэн бэ….Өр хийж өнөө маргаашаа аргацааж байгаад өөрсдөө цадаад л явж байсан биз дээ.

Avatar

Zochin 2020-01-10 66.181.170.73

Hyyk utaa buuruulsnaas uur yu ch hiigeegyi. Hyykiin hiisen ajil ch gehed hetsyy de bas. Tyyhii nyyrs tylehgyi gdg shiidver n' l bolohoos Erdenes-Tavantolgoigoos ard irgediin huvitsaanii nogdol ashgiin mungiig bulaaj avch tiish n' shiljyylj bgd aldagdaltai yildverleleer hagas dutuu l hiij bga sh de. Yostoi l ene setgyylchiin heldgeer hudlaa baahan hyn zagnaj bga dyrc sociald taviulj bga baih. Medehgyi bish de. Zurgaa avch duusaad huhrulduud l dal muruu algadatsgaagaad l suuj bgaa sh dee.

Avatar

saiikhan 2020-01-10 185.220.101.70

End haraad baihad l heden sonin gulbiisun yumnuud dandaa zuviin esreg yum bchij suuhiimaa. Ene Zasgiin gazriin terguunees uur dorvitoi ajil hiisen ni hezee hen gegch ve heleed uguuch. Hiij baigaag ni harluulah gesen uvaigui zan hend ashigtai ve MANAN iin tejeeveruudee

Avatar

Зочин 2020-01-10 185.220.100.252

САЙДАА: үргэлж шударга ёсны төлөө тэмцдэг хүнийг ард түмэн хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх болно …………………………….

Avatar

зочин 2020-01-10 178.165.72.177

Хүрэлсүх шиг ингэж зоригтой шудрага байж бүх зүйлийг байх ёстой голдиргод нь оруулж цэгцэлж байгаа хэн байсан юм. Хийж байгаа нэгнээ харлуулж доош нь татсанаас дэмжээд явбал илүү баймаар.

Avatar

зочин 2020-01-10 51.15.235.211

ерөнхий сайд болсон цагаасаа л шударга үнэн эх ороныхоо төлөө зүрх сэтгэлтэй хийсэн ажлынхаа үр дүнг байнга хянаж байдаг гэдэгт эх орноо гэсэн хүн бүхэн мэдэх байх .

Avatar

Зочин 2020-01-10 103.229.122.250

Энэ зов юм бичсэн байна хурэлсух бол ийм тактик хэрэглэнэ ард тумэн уунийг мэднэ гол нь хулгайч нартайгаа тэмцээгуй жду 60.0 тэр бум гарамжав авгайн 10.0 тэр бум. Ундармаа авгайн 240.0 тэр бум оорийнх нь XXбБанкны 14.0 тэр бум хэсангийн монго гм хэрэг маш их бий учир ардын намд огох боломж унэхээр алга даа

Avatar

tuvshin 2020-01-10 62.102.148.69

Ardchilsan nam bol ner nuuree barchihsan bizdee.. Odoo arga yadaad S.Erdene huugee songuulid oruulj bn shdee

Avatar

Зочин 2020-01-10 202.126.89.124

Гайгүй шинэчлэгдсэн нь АН гэнэ үү хаха
Бүлэг дээрэмчдийн нам гэдгийг бидэнд 2012-2016 онуудад мэдрүүлсэн.

Avatar

Зочин 2020-01-10 202.126.89.117

Дараагиин ерөнии сайд хүрэлсүхээс илүү байж чадахгүй тиим хүн ардчилсан намдл лав байхгүй хүрэлсүх өөриин багаа зөв сонгож их хуралд сойвол дор хаяж 45 суудал лавтай авна

Avatar

Зочин 2020-01-10 202.126.89.124

Овоо юмыг бодитой хардаг хүн байна.

Avatar

зочин 2020-01-10 103.14.37.5

Энэ Чулуунбилэг чинь Элбэгдоржийн зөвлөх, тэжээсэн гөлөг нь биздээ. Манан устаагүй учир ийнхүү ард түмний тархыг угааж байна. АНУ -д сурсан юм нь энэ байх. Чулуунбилэгээ чи дарханд очин нэр лэвшээд гарна гэж байгаа бол том эндүүрэл шүү.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.184.84

бид эд нараас хэнийг ч сонгохгүй

Avatar

багш 2020-01-10 202.21.117.162

ардчилсан нам авсандаа ороод хэвтсэн гэж ойлгож болно, ман хамгийн багадаа 50 суудал авна, мэргэжлийн хүн гэхэд маш муу бичжээ

Avatar

БИ МЭДЭЖ БАЙНА 2020-01-10 202.9.40.191

ХҮРЭЛСҮХ СОНГУУЛЬД ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ. ЭБИ САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ЭРДЭГБИЛЭГ, БАЯР, ЖУНАЙ, САНДУЙ НАР ЭРГЭН ИРЖ. АМЕРК, ХЯТАДЫН ТЭЖЭЭВЭРҮҮД АМИЛАН ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРНА. ӨӨР ЯАВ Л ГЭЖ. БИ ҮҮНИЙГ ДЭНДҮҮ САЙН МЭДЭЖ БАЙНА.

Avatar

зочин 2020-01-10 43.242.242.13

Ардчиллын буяныг эдлэгч та ардчиллагчдыг буруутгаж байгаа бол ингэж бичихээ хориулж, хөрөнгө мөнгөө нийгэмд өгөөд зөвхөн Монголдоо малаа хариулаад байж болношдээ. Харин бас дамын наймаа хийж болохгүй гэдгээ мэдэж байгаа биз. Хүрэлсүх уг нь сэлэм далай гарч ирсэн, тэгээд нэг эргүүлэхчээн аядаад хуйнд нь буцаагаад хийсэн. Дахиж хэзээ ч хуйнаас нь сугалаагүй…….

Avatar

СОНГОГЧ 2020-01-10 202.9.40.191

ХҮРЭЛСҮХИЙН АЛХАМЫГ УРЬДЧЛАН ЗАРЛАХ ГЭСЭН АРДЧИЛСАН НАМЫН БОЛХИ ОРОЛДЛОГО ЮМ УУ ДАА ЧА ВАС. ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч АРД ТҮМЭН ЗАВХАРСАН АРДЧЛАЛЫН 30 ЖИЛИЙН АЛДААГ ЗАСАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТЭР ХҮН НЬ ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ НАР. НАМ ЧУХАЛ БИШ ГЭХДЭЭ ХҮН ЧУХАЛ. ЭНЭ АЛДААГ ЗАСАХ ЯДАЖ ЭХЛҮҮЛЭХ ХҮМҮҮС НЬ ЭНЭ ХОЁР. ЭНЭ ХОЁР ОРШИХЫН ҮНДЭС НЬ ОЛОНХИ БОЛОХ. ТЭГЖ БАЙЖ ХҮНИЙ ӨӨРИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫГ ШОРОН РУУ ИЛГЭЭНЭ. ИЛҮҮ ОЛОН ХҮНЭЭ АЛДАХ НАМ НЬ АРДЧИЛСАН НАМ Л ДАА. ЭБИ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, БАЯР, САХАЛ ЭРДЭНЭ

Avatar

Зочин 2020-01-10 122.201.22.86

Ан л биш бол бусад нам нь аль нь ч байсан хамаа алга. !! Тарваган Дорж биш бол хэн ч байсан хамаа алга

Avatar

Зочин 2020-01-10 182.160.37.255

АН нам гэж хулгайч нарын сүрэг байнаа. а******н шоучин хошгируулагч луйварчин салга толгойт гээд есөн шид нь бүрдсэн гарууд

Avatar

Зочин 2020-01-10 149.56.99.85

Монголын ард түмний нүдэн дээр хийсэн бүтээсэн ажил, хэлэх үгтэй Ерөнхий Сайд зоригтой шийдвэрүүд гаргаж байсан Ерөнхий сайд Хүрэлсүхдээ илүү чадварлаг зоригтой байгаараа та ард түмний итгэл найдвар шүү

Avatar

Зочин 2020-01-10 182.160.2.70

Тэнэг ЖДҮчин.

Avatar

Зочин 2020-01-10 64.119.22.196

Ene lakaruudiig MAH-iig zailuulj baij Mongol uks hogjino.

Avatar

Зочин 2020-01-10 202.9.40.67

Ерөнхий сайд Хүрэлсүх сайн ажиллаж байгаа. Бүх зүйл монголын ард түмний нүдэн дээр ил байгаа. Хэн гэдэг ЕС ийм зоригтой шийдвэрүүд гаргаж байсан юм. Та харин монгол улсын хөгжилд хохирол учруулсан ЕС-дын талаар материал цуглуулан дүн шинжилгээ хийж бичсэн Нь дээр байх .

Avatar

Зочин 2020-01-10 202.9.46.117

zorigtoi yamar shiisd gargav hen gedeg avilgalch JDU chin yal avav.hen ch bish Huuk zugeer shoudahdaaaa dalduur hor hutgahdaa l sain uur chadvar en hund bhgui.

Avatar

Зочин 2020-01-10 182.160.37.255

ЕР НЬ АРДЧИЛАЛЫН ГЭХ ХОГИЙН ХУЛХИ САМУУНААС ХОЙШ МОНГОЛ ӨӨДЛӨӨГҮЙ. ЭНЭ АРДЧИЛСАН ТАРВАГЫН САЙТ Ч АРД ТҮМНИЙГ ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРАЛЫН ГОЛ ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ САЙТЫГ ХАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж