"Тэтгэврийн зээлгүй иргэдэд сая төгрөг бэлнээр олгохгүй"

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

"Тэтгэврийн зээлгүй иргэдэд сая төгрөг бэлнээр олгохгүй"

"Тэтгэврийн зээлгүй иргэдэд сая төгрөг бэлнээр олгохгүй"

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.01.10/ НББСШУ болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гарсан санал болоод нэмж  тусгагдсан заалтуудын талаар НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос  зарим зүйлийг тодрууллаа.


-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн  тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох бондын эрхийн бичгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь зөв гэдэг санал гаргасан. Үүнийг байнгын хорооны хуралдаанаар хэрхэн шийдвэрлэв? 

-Манай улсад 421 мянга орчим тэтгэвэр авагч байгаа. Энэ хүмүүсийн 230 мянга орчим тэтгэвэр авагч нь зээлтэй байсан. Үүнээс 91.7 хувь нь зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй. Үлдсэн 42 мянган иргэн нь зургаагаас дээш сая төгрөгийн зээлтэй байсан.

УИХ болон байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд ярилцаад тэтгэвэр авсан зээлийн хэмжээ нэлээд зөрүүтэй байна. Зарим нь 200-300 мянган төгрөгийн зээлтэй байхад, 30 хүртэл сая төгрөгийн зээлтэй нь ч байна. Тиймээс зээлийг бүхэлд нь тэглэх гэж байгаа бол дунджийг нь тооцож гаргахаас гадна зээл огт аваагүй 194 мянган иргэнийг хамруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд анхны өргөн барьсан хуулиа өөрчилж, ажлын хэсгээс саналаа оруулсан. Энэ саналыг УИХ дэмжсэн.

 Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ. 20 сая төгрөгийн зээлтэй бол зургаан саяыг нь тэглүүлээд, үлдсэнийг нь өөрөө төлнө. Мөн 200-300 мянган төгрөгийн зээл авсан хүмүүс байсан. Энэ хүмүүсийн хувьд нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж өгөхөөр болсон.

Харин зээлгүй байсан 194 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгнө. Үүнийг зарим гишүүд эсэргүүцэж, цагаан сарын өмнө бэлэн мөнгөөр олго гэдэг шаардлага тавьсан. Зарим нь улс төрийн акц ч хийж байна. Гэвч энэ бол боломжгүй. Хэрэв бэлэн мөнгө тараавал төгрөгийн ханш унана, эдийн засаг эрсдэлд орно. Ажилгүй, орлогогүй олон хүнийг хохироосон шийдвэр болох учраас үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш ийм том хэмжээний улс төрийн шийдвэр гарч байсангүй. 421 мянган тэтгэвэр авагчийг алагчлалгүйгээр байгалийн баялагаас хүртээх шийдвэр гаргаж байгаа нь онцгой үйл явдал юм.

-Бондын эрхийн бичгийг зээлгүй  иргэдэд  2021 оны тавдугаар сард өгөх нь цаг хугацааны хувьд сонгуулийн шоу болох нь гэсэн шүүмжлэл байна л даа? 

-Ард түмний төлөө гаргаж байгаа шийдвэрт ямар ч улс төрийн өнцөг хэрэггүй. ҮАБЗ-ийн гурван гишүүн хоёр өөр намын харьяалалтай хүмүүс. Энэ хүмүүс ярьж зөвшилцөөд ахмадуудаа өрийн дарамтаас гаргая гэдэг шийдэлд хүрсэн.  Бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдана.

-Зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сараас өмнө нас барвал яах вэ?

-Чухал асуулт байна. Энэ тохиолдолд өвлүүлэх эрхийг нь нээнэ. Өөрөөр хэлбэл, үр хүүхдэд нь бондын эрхийн бичиг нь шилжин очно.

-2020 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламент, Засгийн газар байгуулагдана.  Тэр үед одоогийн УИХ-ын шийдвэрийг хүчингүй болговол яах вэ? 

-Монголын улс төрд орж ирэх хүмүүст тийм ёс суртахуун байхгүй байх гэж итгэж байна. Ахмад үеийнхээ эсрэг шийдвэр гаргах хүмүүсийг битгий сонгоосой л гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж