Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцлээ | News.MN

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцлээ

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцлээ

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын болон Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2020.01.10/ хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт хийсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Хуулийн төсөлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төсөлд бүрэн тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулан төсөлд нэмж тусгахаар боловсруулсан аж.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Цогзолмаа, Д.Дамба-Очир нар асуулт асуусан. Гишүүд нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нийт дүнг нь үл харгалдан чөлөөлөх үү хэмээн тодруулж байлаа. Мөн 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу үнэт цаасыг мөнгөжүүлэхээс өмнө нас барвал тэрхүү үнэт цаас үр хүүхдэд нь өвлөгдөн үлдэх үү хэмээн лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол үлдэгдлийн хэмжээнээс үл хамааран чөлөөлөгдөх аж. Мөн 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан нас барвал тэрхүү үнэт цаас өвлөгдөн үлдэхээр тусгасан байна.

Ингээд Ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал олонхын дэмжлэг авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу боловсруулан оруулж ирсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн өгөөжтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, энэ хуулийн 1 дүгээр зүйл болон “Эрдэнэс Силвер” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Мөн иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ хэмээн тусгасан байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар даалгахаар тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛ ХИЙН ГЭЖ ЯРИХ ЮМ. АРД ТҮМЭНДЭЭ ЯМАР ШИНЧЛЭЛ ХИЙХГЭЭД БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛААЧ. ЭНЭ ТОГТОЛЦООГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРД ТҮМЭН ТОГТОЛЦОО ХУУЧИН ИЙМ БАЙСАН ОДОО ИЙМ БОЛНО. ИЙМ ШАТТАЙ ХИЙНЭ , ХЭЗЭЭНЭЭС ХИЙЖ ЭХЛЭХ ЮМ. ЭНЭ ТАЛААР БИД ЯМАРЧ ОЙЛГОЛТ АЛГА. ЗАРИМ НЬ БАРУУН ЕВРОПОД ИЙМ БАЙДАГ, ЭСВЭЛ СИНГАПУРТ ИЙМ ГЭЖ ЯРИХ ЮМ. БИДНИЙ ЦАЛИН АДИЛ БИЛ ҮҮ. САЙН ЯРЬЖ ТАЙЛБАР ХИЙМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2020-01-10 202.21.100.210

ЦЭРГИЙН ТЭТГЭВРИЙГ 80%-Р ЭНГИЙН ТЭТГЭВРИЙГ 45% ТОГТООЖ БАЙГАА ҮҮНИЙГЭЭ Л ОЙРТУУЛААД ЯДАЖ ЭНГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООХ ХУВИЙГ ЯДАЖ 60 % БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. %-ИЙГ ОЙРТУУЛАХ, ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООХОД ЦОЛНЫ МӨНГӨ БОЛОН БҮХ НЭМЭГДЛҮҮД ОРСОН ДУНДАЖААС 80%- Р БОДДОГ. ЭНГИЙН УЛСУУДАД ЦОЛНЫ ГЭХ МЭТ НЭМЭГДЭЛ БАЙДАГГҮЙ МӨРТЛӨӨ 45%- ТООЦОЖ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООДОГ ҮҮНИЙГ АНХААРАХ ЗӨВ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2020-01-10 202.21.100.210

ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨН ГЭДЭГ БОЛ ТИЙМ АМАРХАН ХӨНГӨН ШИЙДЭХ АСУУДАЛ БИШ, ЦАЛИН ХУРИМТЛАЛ ИХ ЯРИХ БОЛЛОО . ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХЭЭР ЦАЛИНТАЙ НЬ ХЭД БИЛЭЭ МАНАЙД. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН КОМПАНИД ХЭН НАЙДАХ ЮМ БЭ. ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГООР ОРОЛДОЖ БАЙЖ БҮР НАМЫНХАА ЯЛАЛТЫГ УНАГАВ ДАА.

Avatar

Зочин 2020-01-10 202.21.100.210

ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЯРИАД, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ Ч ГЭХ ШИГ, ТОГТОЛЦОО ЯРИХААР ЗАРИМ ГИШҮҮД ЖНЬ: УЧРАЛ ГИШҮҮН ӨЧИГДӨР ТВ-ГЭЭР СИНГАПУРТ ИЙМ БАЙДАГ ТЭНД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХАРИУЦДАГ , БИ ТЭТГЭВРИЙН РЕФОРМРУУ ХАМЦУЙ ШАМЛАЖ ОРНО ГЭЖ ЯРИХААР НЬ МОНГОЛЫНХОО ХӨРСӨНД БУУЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ГЭЖ БОДЛОО.ЗАРИМ ЭДИЙН ЗАСАГЧ НАР ЕВРОПОД ИЙМ БАЙДАГ ГЭЖ ЯРИХ ЮМ , ТЭДНИЙ ЦАЛИН ХЭД БИЛЭЭ.??? ХУВИЙН ДААТГАЛ ДАМПУУРСАН ГЭЭД АЛГА БОЛБОЛ ХЭН ХАРИУЦАХ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2020-01-10 202.55.191.130

umxii populistuud,tedniig demjigchid buyu eej aavaaraa zeel avxuulaad tsusaltsan umxii xar orkuud

Avatar

Зочин 2020-01-10 66.181.178.142

Чинзо гэдэг аймшгийн хорчин авилгач тэтгэврийн тогтолцоог сүйтгэж улс төрийн тоглоом болголоо. төрөөс холдуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-10 202.9.46.175

Өөө энэ тэнэгүүд чинь өнөөхөө ярьсаар л байгаа юм уу? Одоо болимоор юм аа.

Avatar

Зочин 2020-01-10 182.160.2.70

Харанхуй удирдагчтай тэнэг Монголчууд арай хийж өндийж байгаа эдийн засгаа нурааж байна.

Avatar

n**** GJ 2020-01-10 202.21.117.194

Ёстой нэг жонхуу л гэж энэ дээ . аргагүй л нэрэндээ таарчих юм доо. чааваас .

Avatar

Зочин 2020-01-10 103.229.122.166

Ерөнхийлөгчөө Улс ороны ирээдүйд хэрэгтэй ухаантай шийдвэр гаргаачээ . Энэ шийдвэр тань таныг муухай харагдуулж байна.

Avatar

Зочин 2020-01-10 64.119.19.223

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ӨНГӨРСӨН ОНЫ СҮҮЛЧЭЭР ЭЭЖДЭЭ 30 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ӨГСӨН ГЭСЭН ҮНЭН ҮҮ?

Avatar

Зочин 2020-01-10 64.119.19.223

БАТЗАНДАН БОЛД НАРЫН ТЭМЦЭЛ ЯАСАН БЭ?

Avatar

СОНГОГЧ 2020-01-10 64.119.19.223

САЯ ТӨГРӨГӨӨ АВАХЫН ТУЛД БОСЦГООЁ

Avatar

Иргэн 2020-01-10 64.119.19.223

БАТТУЛГА ХРЭЛСҮХ ЗАНДАНШАТАР НАР АА САЯ ТӨГРӨГИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ ЗААВАЛ БЭЛНЭЭР АВНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-01-10 66.181.186.128

Тайлбар: Зээл аваагүй ахмадуудад Занданшатар; яах гэж бүтэн талх болон 9- ын тос авсан юм хохь чинь Оюунхорол; Залуу сайхан насаа яах гэж эх орныхоо хөгжилд зориулаагүй юм хохь чинь Содбаатар ЖДУ; – чинь намайг яах гэж ажлын хэсэгт оруулсан юм мэдээж та нар шударга царайлж намайг сайдаас огцруулж их доромжилсон над шиг зээл авч байхгүй яасан юм хохь чинь МАН-ын гишүүд; зээл авахгүй яах гэж олив долив гэж яваад байсан юм хохь чинь харин та нарт 2021 оны 5 сард ганц сая төгрөг Ерөнхийлөгчийн сонгу

Avatar

Зочин 2020-01-10 43.242.243.122

MANIHAN HUGHIN MURA BOLI SANAL HUDALDAJ AVAHGUI SHU

Avatar

зочин 2020-01-10 139.5.218.36

ЗӨВ БИЧЭЭЧЭЭ. АНГЛИ ҮСЭГЭЭР ОРЛУУЛЖ БИЧИЖ МЭДЭХГҮЙ БОЛ КИРИЛЛЭЭР БИЧ. бичсэн зүйл чинь солитой хүний өдрийн тэмдэглэл болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж