“Монгол залуус байр авах гэж гадаадыг зорихоо больсон” | News.MN

“Монгол залуус байр авах гэж гадаадыг зорихоо больсон”

“Монгол залуус байр авах гэж гадаадыг зорихоо больсон”

“Монгол залуус байр авах гэж гадаадыг зорихоо больсон”

Түүнийг Б.Батсайхан гэдэг. Тэрбээр БНСУ-д дөрвөн жил 10 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээтэйгээр ажиллаад өнгөрөгч арванхоёрдугаар сард эх орондоо иржээ. Барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй тэрбээр чулууны үйлдвэрт хүнд нөхцөлд ажиллаж байсан. Тэрбээр сард 1.500-1.700 мянган вонын цалин авдаг байсан тухайгаа ярьсан юм.

“Миний хувьд ид хөдөлмөрлөх насандаа гадаад оронд ажиллаад ирсэн учраас эх орондоо ганц, хоёрхон ажилтантай байсан ч хамаагүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Одоо залуус ганцхан байр авах зорилгоор гадаадыг зорихоо больсон. Олон жил гадаадад ажиллаад ганц байр аваад, цаашдаа юу хийж амьдрах юм бэ. Миний хувьд энэ хүслээ биелүүлж, эх орондоо ажлын байр бий болгох гэхээр өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Эрээн хотод маш хямдаар үйлдвэрлэж, импортоор оруулаад ирж байна. Тиймээс бид гадаадад ажиллаж, ур чадвар эзэмшсэн ажлаа эх орондоо нэвтрүүлж чадахгүй байна. Над шиг хүсэл эрмэлзэлтэй олон залуус эх орондоо ажиллаж, амьдрахад ийм л бэрхшээлтэй тулгардаг байх. Төр засгаас дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа нэг сэтэрхий зүү байсан ч БНХАУ-аас импортоор оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй. Ингэж чадвал жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, хүн амын ядуурлын түвшин ч буурна” гэж бодож явдгаа Б.Батсайхан хуваалцлаа.

Б.Батсайхан шиг олон залуусыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих үүднээс өнөөдөр /2020.01.10/ “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлгийг Монгол Улсын их сургуулийн номын санд зохион байгуулж байна.

ГАДААДАД УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ЗАЛУУСЫН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛНЭ

“Гадаадад мэргэжлийн ажил хийж, өндөр ур чадвар эзэмшсэн залуус эх орондоо ирээд ажиллаасай гэж хүсч байна. Жишээлбэл, БНСУ-д гагнуурчин мэргэжлээр ажиллаж байгаад ирсэн хүнийг эх оронд нь тэр хэмжээнд нь үнэлж чаддаггүй. Тийм учраас ийм залуусыг эх орондоо ирээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хөдөлмөрийн үнэлгээний төвд мэргэжлийн ур чадвараа үнэлүүлдэг болно. Гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус мэргэжлийн түвшин болон ур чадвараа үнэлүүлснээр эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ. Зах зээлд ур чадвартай ажилтны эрэлт маш их байгаа” талаар  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар яриандаа онцолж байв.

Гадаад улсад олон жил ур чадвар эзэмшиж, ажилласан залуус цаг баримтлахаас эхлээд тодорхой хэмжээний орлоготой, мэргэжлийн чиг баримжаатай болсон, ажлын туршлагатай, ажлын ачаалал даах чадвартай болсон байдаг гэдгийг залуусын төлөөлөл хэлсэн юм.

ГАДААДЫГ ЗОРЬСОН ЗАЛУУСЫН 60-70 ХУВЬ НЬ ТУХАЙН УЛСДАА АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ

Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр  “Монгол залуус тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхээр гадаад улс руу ажиллах хүчээр явж байна. Ялангуяа БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй залуусын тоо 34 мянга давсан. Энэ иргэд маань өнөөдөр 100 хувь эх орондоо ирээд эзэмшсэн ур чадвараа ашиглан амжилттай ажиллаж чадаж байна уу гэвэл учир дутагдалтай. Тэдний 60-70 хувь нь тухайн улсдаа хуулийн дагуу болон хууль бусаар үлдэн ажиллаж, амьдрах сонирхолтой байна. Тийм учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Монгол залуус тодорхой хугацаанд ажиллах хүчээр ажиллаж болно. Хөдөлмөрийн гэрээгээр явсан хугацаа нь дуусаад эх орондоо ирэхэд нь таатай нөхцөлөөр хүлээн авах  шаардлагатай байна” гэв.

2020 ОНД ЯПОН УЛС РУУ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР АЖИЛЛАХ ХҮЧ ЗУУЧЛАНА

Өмнө нь гадаад улсад ажиллаж, хөдөлмөрлөөд ирсэн хүмүүст зориулсан хөтөлбөргүй байсан тухай албаныхан хэлж байв. Хөдөлмөрийн гэрээ нь дуусаад эх орондоо ирж буй залуусыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар бүртгэн авдаг байжээ.

Энэ оноос Монгол Улсаас Япон улс руу ур чадвартай ажиллах хүчийг илгээхээр ажиллаж байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ. Энэ ажлын хүрээнд Япон улсад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нээгдэж байгаа аж. Тус улсын ажиллах хүч зуучлагч байгууллагуудтай шууд гэрээ байгуулах замаар 2020 оны хагас жилдээ багтан монгол залуусыг ур чадвартай ажилтнаар илгээх юм байна. Ажиллах хүч илгээхдээ асаргаа сувилгаа буюу нийгмийн ажилтны чиглэлээр болон нисэхийн салбарт ажиллах залуусыг сонгон шалгаруулж авах гэнэ. Японоос ажиллах хүч авахдаа хуулийн дагуу монгол залуус харьцангуй хөнгөлөлтэйгөөр зуучлагдаж, ажиллах боломжтой болох юм байна. Монгол Улсаас Япон руу илгээх залуус тодорхой хэмжээнд хэлний түвшинг хангаж, ур чадварын шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатайг сануулсан юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 80.110.99.43

Хэрэгжиж чаддаг бол сайн мэдээ байна

Avatar

Зочин 2020-01-10 103.57.93.117

сонгуулиа л зөв өгч чадахгүй байсаар 30 жил боллооо үр дүн нь энэ шдээ, энэ жил ахиал нөгөө өвөө эмээ нараа сонгоно биз нөгөөдүүл нь зөнөг залгаад цадаж ханахаа ч мэдэхээ байсан орондоо бааж шээгээл идээд хаха

Avatar

zocgin 2020-01-10 103.212.119.50

ene muusain b***a nar yu gej xudlaa yariiad baigaa yum be mongold tsalin baga ajliin daramt ix yaj mongold ajillax yum

Avatar

Зочин 2020-01-10 103.57.93.64

Жинхэнэ боолын хөдөлмөр Монголд байна. Хүнийг 7 хоногийн 6 өдөрт ажиллуулаад өдөр бүр илүү цагаар ажиллуудаад сард 200 долларын цалин өгч байна. Гадаадад хэзээ ч тийм цалин өгөхгүй. Монголд боолын хөдөлмөр хийж, өрнөөс өрний хооронд амьдрахын оронд гадагшаа явж ажил хийсэн нь хамаагүй дээр.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.184.84

боолчлуулах нь дарга нарын зорилго болотой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж