Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн Б-ийн амь насыг аварчээ. Тэд Замын үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршилын үнс нурам асгадаг хэсэгт иргэн Б ухаан алдаж унаад шатаж байхад нь амь насыг нь аварчээ. Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал илэрхийлсэн байна.
Т.СОЛО