120 хэрэг дээр хяналт тавьж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

120 хэрэг дээр хяналт тавьж байна

Нийслэлийн прокурорын газар АТГ, ТЕГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар зэрэгт шалгагдаж байгаа хэргүүд дээр дагнан хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, хүн худалдаалах, барьцаалах, хулгайлах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодистой холбоотой хэргүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа юм. Мөн орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт холбогдох эрүүгийн хэргүүд хийгээд хууль бус ашигт малтмал, монгол улсын иргэний гадаадад үйлдсэн хэрэг болоод гадаад иргэдийн Монголд үйлдсэн хэргүүдийг хянадаг газар. Тэгвэл Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд 1300 орчим эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байдгаас 70 орчим хувийг нь эцэслэн шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 120 хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй шалгагдаж байна. Үүний 80 орчим хувь өршөөлд хамруулахгүй хэргүүд байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж