Тэмцээний шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Тэмцээний шилдгүүд тодорлоо

Тэмцээний шилдгүүд тодорлоо

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

Хөл бөмбөгийн тэмцээний төрөлд гутгаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид,  дэд  байрт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн баг тамирчид, тэргүүн  байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

Харин олс таталтын төрөлд тэргүүн байрыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн баг тамирчид, дэд байрыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн баг тамирчид,  гутгаар байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид эзэллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж