М.Билэгт гишүүний барилгыг ХСҮТ түрээслэх ажил ГАЦЖЭЭ

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

М.Билэгт гишүүний барилгыг ХСҮТ түрээслэх ажил ГАЦЖЭЭ

М.Билэгт гишүүний барилгыг ХСҮТ түрээслэх ажил ГАЦЖЭЭ

“Ачлалтрейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн М.Билэгт нь 2010 оноос өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг монголдоо нутагшуулах зорилгоорэмнэлгийн барилгын төслөө эхлүүлсэн байдаг.

Тэрбээр Япон стандартын дагууулсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадал бүхий орчин үеийн шинэ хавдрын эмнэлгийн барилгыг барьж,2019.05.17-ны өдөр улсын комисс хүлээн авсан аж.

ХСҮТ-өөс уг эмнэлгийн барилгыг баригдах хугацаанд улсад худалдан авах замаар өнөөгийн эмнэлгийн ачааллыг бууруулах санал тавьж, салбарын сайдын зүгээс төр авах сонирхолтой буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар М.Билэгт гишүүнийг “Төрд эмнэлгээ зарахын тулд зориудаар лобби хийж байгаа” гэхчлэн бичигдэж байв.

Гэвч эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээн авсны дараа УИХ-ын гишүүн М.Билэгт “Шинэ хавдрын эмнэлгийн барилгыг төрд худалдахгүй. Гэхдээ миний хавдрын өвчтэй олон мянган иргэд өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн, орчин үеийн тусгай технологийн шийдэл бүхий эмнэлгээр үйлчлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго хэвээрээ байгаа. Төрийн зүгээс түрээслэн хэрэглэх шаардлагатай гэж үзвэл саналыг хүлээн авахад бэлэн” гэдгээ илэрхийлсэн юм.

Ингэснээр М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ худалдах гэж зүтгэхгүй нь тодорхой болж байв. Үүний дараа Засгийн газраас “Ачлалтрейд” ХХК-ийн охин компани болох “ЭнерМед” компанийн эмнэлгийн барилгыг түрээслэн ашиглах боломжийг судлах ажлын хэсэг байгуулж, улмаар 2019.09.13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө үнэгүй ашиглах гэрээ”-г байгуулсан аж. Энэ нь ХСҮТ уг барилгыг цаашид ашиглах, төлөвлөлт бэлтгэлээ хангах боломжийг олгох зорилготой гэрээ байжээ.

Тодруулж хэлбэл, ХСҮТ-д эмнэлгийн барилгаа өргөтгөх бодит хэрэгцээ байгаа хэдий ч 2019 оны төсөвт зориулалтын хөрөнгө оруулалт суугдаагүй байсан тул хоёр талаас тохиролцож, 2020 оны  улсын төсөв батлагдах хүртэл хугацаанд үнэгүй ашиглах гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь 2020 оны улсын төсөвт холбогдох зардал сууснаар хүчингүй болохоор зурагдсан байжээ.

Гэвч 2019.11.13-ний өдөр 2020 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш гэрээг албан ёсоор хийлгүй, зогсолтын байдалд орсон нь анхаарал татав. Энэ хооронд хувийн хэвшлийн зүгээс төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээлийн хүү, барилгын ашиглалтын урсгал зардалд3 тэрбум төгрөгийн эрсдэл үүрч, нийгмийн хариуцлагын хүрээнд төрийг хүлээсэн байна.

Энэ хооронд ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ж.Чинбүрэн албан ажлаа хүлээлгэн өгч,  хоёр талаас гэрээний тодорхойгүй нөхцөл дээр гацаанд ороод байгаа аж.

ХСҮТ-ийн шинэ удирдлагын зүгээс гэрээнд түрээсийн хөлсийг сар бүрийн тогтсон өдөр өгөхөөс татгалзаж, хоцорсон тохиолдолд алданги тооцохгүй байх, түрээсийн төлбөр тасалдсан ч хувийн хэвшил гэрээг цуцлах эрх эдлэхгүй, НӨАТ шингэсэн байдлаар түрээсийн төлөх, эрсдлийнбарьцаалбар зэргийг үл зөвшөөрөх заалтыг хувийн хэвшилд тулгасан гэх мэдээлэл байна.

Тиймээс  түрээсийн гэрээг эцэслэн хийх, эс бол бүр мөсөн цуцлах асуудлаар зөвшилцөх хэмжээнд асуудал хүндэрчээ. “ЭнэрМед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилга нь нийт 11 мянган метр квадрат талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Л.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж