"ЛэндМН": МЭДЭГДЭЛ | News.MN

"ЛэндМН": МЭДЭГДЭЛ

"ЛэндМН": МЭДЭГДЭЛ

Монголбанк 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн тухай мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргаж, түүнийг ашиглан зарим цахим сайт "ЛэндМН" ББСБ ХК төлбөрийн үйлчилгээ эрхлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа мэт ойлголт төрүүлэх төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн байна.

“ЛэндМН” ББСБ ХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон тус хуульд нийцүүлэн гаргасан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 193 тоот тогтоолоор олгогдсон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх”, “Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах” тусгай зөвшөөрлийн дагуу “Лэнд Хэтэвч” үйлчилгээг үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хуудас дахь дараах холбоосоор танилцах боломжтой. https://www.frc.mn/legal/detail?id=5924

"Лэнд Хэтэвч" үйлчилгээ нь харилцагч LendMN аппликейшнаар дамжуулан "ЛэндМН" ББСБ ХК-д данс нээж, мөнгөн хөрөнгийг байршуулах, түүнийг удирдах, шимтгэлгүй төлбөр тооцоо гүйцэтгэх, шилжүүлэг хийх цахим төлбөр тооцооны үйлчилгээ юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар төлбөрийн системтэй холбогдох харилцааг Монголбанк хариуцах бөгөөд тус хуульд заасан төлбөрийн үйлчилгээтэй холбоотой дүрэм, журмыг Монголбанкнаас цаашид батлан гаргахаар байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь хууль тогтоомжийн зарим зөрчилтэй, ойлголтын зөрүүтэй байдлыг тодруулахаар Монголбанкинд хандсан ба уг асуудлууд тодорхой болмогц Монголбанкинд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг дахин хүргүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү “ЛэндМН ББСБ” ХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“ЛЭНДМН ББСБ” ХК

“ЛЭНДМН ББСБ” ХК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 202.21.101.186

ленд мн-ийг дэмжиж байна.

Avatar

ЗОЧИН 2020-01-10 103.111.68.3

ЭНЭ ЛЭНД.МН КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫГ ҮЛ ТООМСОРЛОДОГ ХАРИЙН, МӨНГӨ ХҮҮЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС БОЛТОЙ. ЛЭНДДИИ ГЭЖ ЗАР ТАРААДАГ ТИЙМ ҮГ МОНГОЛ ХЭЛЭНД БАЙХ ЁСГҮЙ.АЛДААТАЙ БИЧДЭГ ХҮМҮҮС. УУЛ НЬ ЗЭЭЛДЭЕ ГЭЖ БАЙГАА БОЛТОЙ ГЭТЭЛ ГАДААД ҮГ АШИГЛАН МӨНГӨ ХҮҮЛЭХ АРГАА НУУН ДАЛДАЛЖ БАЙДАГ ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛ ГЭЖ ЮМ ЮУГАА ХАРЖ БАЙДАГ ЮМ БОЛОО МОНГОЛ ХЭЛИЙГ ГУЙВУУЛАХ ХАНДЛАГА ГАЗАР АВЛАА

Avatar

fucker 2020-01-10 202.126.88.223

fuck the "LendMN."fu

Avatar

mng huuleh arga 2020-01-10 66.181.161.69

mungu huuleh arga shuude bolimoor yumdaa hervee uil ajillagaanii zardal ntree oloh gej bga bol huugee baga bailgah heregtei монгол банк бол улсын мөнгөний бодлогийг бариж байгаа гэдгийг анхаар пацаанууд савсага хэрэггүй тэр технологийг салбарт өөр хөгжүүлэх зөндөө асуудал байна. пацаанууд

Avatar

Зочин 2020-01-10 66.181.187.212

Mongo huulegch nar uheesei

Avatar

Иргэн 2020-01-10 203.169.50.105

Монгол банк мөнгөний бодлого, валютын ханштайгаа зууралдаж олигтойхон ажиллахаа хичээвэл яана. Шинэ хөнгөн шуурхай, цахим үйлчилгээ нэвтрүүлсэн залуусаа адлах хэрэг юун. Гүйх нохойд гүйхгүй хөгшин банхар бүү саад бол

Avatar

БҮТЭЭГЧ ХҮМҮҮСИЙНХЭЭ ИТГЭЛ СЭТГЭЛ РҮҮ УС БҮҮ ЦАЦ 2020-01-10 202.70.33.210

ЮМ ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ЗАЛУУСАА УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ИНГЭЖ ШАХАЖ ХАВЧИХАА МОНГОЛЫН ТӨРД СУУСАН УСАН ТАРХИНУУД ЮУ ГЭЖ Ч ТАЙЛБАРЛАХЫГ НЬ ХАРМААР БАЙНА. МОНГОЛДОО БАЙГАА ХЭДХЭН УХААЛАГ ЗАЛУУСАА ДЭМЖИХГҮЙ ЮМАА ГЭХЭД ИНГЭЖ ШАНТААЧИЛМААРГҮЙ БАЙНА. САЙН ТЭМЦЭЭРЭЙ LENDMN TEAM! 🙂 GOODLUCK

Avatar

Гитлер шууд буудаж байсан 2020-01-10 37.34.79.116

Ер нь мөнгө хүүлэлтийн эсрэг хуулиа яаралтай гарга

Avatar

Алиалагч нар 2020-01-10 37.34.79.116

Петровисын Опунгэрэлийн мөнгө мээмийг илсэн хэдэн алиа гарууд ард түмнийг хүүлж байна. Эднийг өмөөрөөд яадын хаагаач

Avatar

Зочин 2020-01-10 64.119.27.49

Нөгөө М банкны л лобби биз дээ.Арга ажиллагаа нь төстэй нэг зах зээлийн тоглогчид.

Avatar

Зочин 2020-01-10 43.242.242.67

Bolobson luibar bn lee sariin 10% huutei

Avatar

onigoo bom frc 2020-01-10 202.126.89.64

onigoo mongolbank szhoroo 2 neg taldaa garmaar um adilhan zuwshuurul 2uulaa uguud l suuj bdag.

Avatar

Зочин 2020-01-10 203.91.115.53

tiim bailgui dee, zahialgat uil ajillagaa yavuulaad bna. Mongolbank

Avatar

Зочин 2020-01-10 49.0.223.24

Амжилт залуусаа, та бүхний ажил тулсан үед их хэрэг болдог шүү

Avatar

Зочин 2020-01-10 43.242.243.239

Уг нь их хялбар цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээ үзүүлдэг газар шүү.зайлшгүй хэрэгцээний мөнга шаардлагатай болсон үед амар байдаг.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.166.16

Дэлхийэй хөл нийлүүлэх гэхээр сааад болсон элдэв дүрэа журмаа яаралтай цэгцлээч. Лэнд ийнхэнд амжилт хүсье.

Avatar

Сармагчин 2020-01-10 202.179.30.178

Мэдээллийн технологийн алуурчид болсон харанхуй бүдүүлэг ард иргэд бид энэ мэт дэвшилттэй ажил хийж байгаа залуусыг битгий алаач, битгий зоригийг нь шантлаач. Эднийг шүүмжилснээс өөрийнхөө орчин үеэс хоцорсон тархийг шүүмжлээрэй.

Цахим түрийвч нэвтрүүлж, банкны хүүгээс салгаж байгаа залууст ажлын амжилт хүсье. Том зорилготой явж байхад энэ мэтийн замын ноход байх. Эцэстээ эд нохойгоороо та хэд жингийн эзэд юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж