Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

"ЛэндМН": МЭДЭГДЭЛ

"ЛэндМН": МЭДЭГДЭЛ

Монголбанк 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн тухай мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргаж, түүнийг ашиглан зарим цахим сайт "ЛэндМН" ББСБ ХК төлбөрийн үйлчилгээ эрхлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа мэт ойлголт төрүүлэх төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн байна.

“ЛэндМН” ББСБ ХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон тус хуульд нийцүүлэн гаргасан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 193 тоот тогтоолоор олгогдсон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх”, “Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах” тусгай зөвшөөрлийн дагуу “Лэнд Хэтэвч” үйлчилгээг үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хуудас дахь дараах холбоосоор танилцах боломжтой. https://www.frc.mn/legal/detail?id=5924

"Лэнд Хэтэвч" үйлчилгээ нь харилцагч LendMN аппликейшнаар дамжуулан "ЛэндМН" ББСБ ХК-д данс нээж, мөнгөн хөрөнгийг байршуулах, түүнийг удирдах, шимтгэлгүй төлбөр тооцоо гүйцэтгэх, шилжүүлэг хийх цахим төлбөр тооцооны үйлчилгээ юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар төлбөрийн системтэй холбогдох харилцааг Монголбанк хариуцах бөгөөд тус хуульд заасан төлбөрийн үйлчилгээтэй холбоотой дүрэм, журмыг Монголбанкнаас цаашид батлан гаргахаар байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь хууль тогтоомжийн зарим зөрчилтэй, ойлголтын зөрүүтэй байдлыг тодруулахаар Монголбанкинд хандсан ба уг асуудлууд тодорхой болмогц Монголбанкинд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг дахин хүргүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү “ЛэндМН ББСБ” ХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“ЛЭНДМН ББСБ” ХК

“ЛЭНДМН ББСБ” ХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж