Дональд Трамп: Тэд ухарсан, бид ч бас ухарлаа | News.MN

Дональд Трамп: Тэд ухарсан, бид ч бас ухарлаа

Дональд Трамп: Тэд ухарсан, бид ч бас ухарлаа

Дональд Трамп: Тэд ухарсан, бид ч бас ухарлаа

Иран, АНУ-ын хооронд үүссэн хурцадмал байдал бага зэрэг намжлаа. Гэхдээ үүнээс өмнө нөхцөл байдал ямар байсныг тоймлоё.


АНУ-ын Ираны асуудлыг хариуцсан дээд дипломатч мягмар гаригт /2020.01.07/ яаралтай ажлаар явж байхдаа хэдхэн минутын яриа өгсөн билээ.

Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайн Хүүк АНУ-ын Иранд явуулж буй бодлогын талаар ярихаар Лос Анжелест ирсэн юм. Гэвч тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон бусад албаныхантай Вашингтонд зөвлөлдсөөр индэр дээр нэг цаг хоцорч гарчээ. Тийнхүү Хүүк "Ирак, Иран, Ливаны ард түмэн эх орноо буцаан авахыг л хүсч байгаа. Мөн тэд Иран өөрийн газар нутагтаа эзэн байж чадахгүй байгаад бухимдацгааж байна. Баярлалаа" хэмээн хэлээд индэрээс бууж одсон.

Энэ явдлаас хэдхэн минутын өмнө АНУ-ын тагнуулын газраас иранчууд богино зайны баллистик пуужин хөөргөсөн тухай баттай мэдээлэл ирээд байсан билээ. Мөн чухам аль баазуудыг анхаарах ёстой талаар зөвлөсөн Иракийн засгийн газрын ачаар АНУ Ираны дайралтад бэлэн байсан. Бас Иракт байрлах нисэх хүчин болон хиймэл дагуулын тусламжтайгаар Ираны мэдээлэлд нэвтэрч, тагнуулчид шуурхай ажилласнаар Аль-Асад ба Эрбил баазууд аюулд өртөөд байгааг нарийн тогтоон, даруй баазад байрлаж байсан цэргүүдэд анхааруулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр халдлагад өртсөн баазын цэргүүд халдлага болохоос нэг өдрийн өмнө болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлэг авч, бэлтгэлтэй байсан тул халдлага болох үед хоргодох байранд нуугдаж, аюулгүй гарцгаасан ажээ.

Маргааш нь өглөөний 08:30 цагт Иран Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу арав гаруй баллистик пуужин хөөргөсөн талаар албан ёсны мэдээлэл гарав. Багдадыг бөмбөгдөж Касем сулейманиг хөнөөснөөс тав хоногийн дараа Иран ийнхүү хариугаа авахыг Трамп ерөнхийдөө хүлээн, бэлдэж байсан гэхэд хилсдэхгүй.

Ираны пуужингийн талаарх мэдээ дараагийн хэд хоног бага зэрэг эмх замбараагүй байдал үүсгэв. Эхлээд Трамп Ираны соёлын дурсгалт газруудыг устгана гэж сүрдүүлсэн ч удалгүй Пентагон Америк цэргүүдээ Иракаас татаж эхэлсэн юм.

Энэ бүхэн эрх баригчид үүсээд байгаа нөхцөл бадлыг хэрхэн зохицуулах бодолтой байгаа талаар олон асуултын тэмдэг үлдээж, тэр ч байтугай ерөнхийлөгчийн Бүгд найрамдах нам дахь холбоотнууд АНУ энэ бүхэнд бэлэн эсэх талаар санаа зовж эхлэхэд хүргэсэн билээ.

Гэвч өнгөрсөн өдрүүдэд Трамп болон түүний туслахууд гараа хумхиж суусангүй. Мягмар гаригийн үдэш Иранаас ирж буй мэдээллүүдээс Трампын туслахууд энэ бүхэн удаан үргэлжлэхгүйг ойлгожээ. Харин лхагва гаригийн өглөө Трамп "Иран тэнэглэлээ зогсоож байх шиг байна. Энэ нь бүх талуудад болон дэлхийд их сайн зүйл" хэмээн мэдэгджээ.

МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ ТАРААВ

Халдлагаас хэдхэн цагийн дараа Капитол Хиллийн удирдагчид товч мэдээлэл өгөв. Ордонд төлөөлөгч Нэнси Пелоси Ирак дахь АНУ-ын баазууд халдлагад өртсөн талаар мэдээлэл авмагцаа Ардчилсан намынхантай нөхцөл байдлын тухай хэлэлцжээ. Тэнд байлцсан Дэн Килди гишүүдэд сэрэмжлүүлэг өгөхөөр Пелоси тэдний яриаг таслаад "Залбирцгаагаарай" хэмээн хэлсэн талаар CNN-д ярьжээ.

Удалгүй Пелоси дэд ерөнхийлөгч Майк Пенстэй утсаар ярьж болсон явдлын талаар товч мэдээлэл өгчээ. Пенс цааш нь Сенатын удирдагч Чак Шумерт мэдээлсэн байна.

Энэ хооронд Бүгд найрамдах намын удирдлагууд ерөнхийлөгчөөс шууд мэдээлэл авч байв. Харин Пентагонд батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер мэдээлэл авсан даруйдаа штабын дарга нар болон батлан хамгаалахын удирдах албан тушаалтнуудтай уулзжээ. Ийнхүү АНУ-ын баазуудад халдсанаас ганцхан цагийн дотор Эсперийн оффис Сулейманиг хөнөөсөнд АНУ-ыг буруушааж буй Иракын ерөнхий сайд Адиль Абдултай холбоо барихыг оролджээ. Гэвч тухайн үед Багдадад шөнийн 03:00 цаг болж байсан учир Пентагоны Махдигийн оффистой холбогддог дугаар ажиллахгүй байв. Тийнхүү тэд Вашингтонд байгаа Элчин сайдын гэртэй холбогдсоноор хоёр тал холбоо барьж чаджээ.

Мөн Конгрессийн өндөр албан тушаалтнууд руу хэд хэд утас цохисны эцэст Эспер, Армийн генерал Марк Милли, хамтын штабын дарга нар цагаан ордонд уулзжээ.

УУЛЗАЛТЫН ӨРӨӨНД

Өглөөний 08:30 цагаас өмнө Эспер, Милли, Помпео нар хэдхэн минутын зайтай цуварсаар цагаан ордонд бүгд цуглав. Помпео хамгийн түрүүнд ирж, бусдыгаа хүлээх зуураа кадиллакныхаа арын суудалд суугаад утаснаасаа юм уншиж байв. Нөгөө хоёр нь ирмэгц гурвуул цуг баруун жигүүр лүү орцгоов.

Удалгүй захиргааны удирдах албан тушаалтнуудын баг өрөөнд цугларчээ. Пенс, Помпео, Эспер, Миллигээс гадна өрөөнд үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен, үндэсний тагнуулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Жозеф Магуайр, штабын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Мулваней нар ба цагаан ордны зөвлөх Пэт Кипполоне, хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришам нар байлцаж, ТТГ-ын захирал Жина Хаспел цахимаар оролцжээ.

Тэдний хамгийн эхний зорилго бол халдлагын улмаас хэн нэг Америк иргэн амь үрэгдсэн эсэхийг тодруулах байлаа. Учир нь Трамптай ярилцсан сенатч CNN-д өгсөн ярилцлагадаа Америкийн нэг л хүн амь үрэгдсэн байвал Иранд хариу цохилт өгөхөд бэлэн хэмээсэн талаар хэлжээ. Харин тэд удаан хуралдсаны эцэст нэг ч америк хүн нас бараагүйг тогтоожээ.

Ийнхүү хохирол багатай байгаа нь хурлын өрөөний уур амьсгалыг зөөлрүүлсэн байна. Үргэлжлүүлээд тэд Иранд цохилт өгөх асуудлаар хуралдсан ч эцсийн дүнд Ираны санаа бодол болон нөхцөл байдлын талаар дахин мэдээлэл ирэх хүртэл хүлээхээр болжээ.

Хуралд оролцогсод иранчууд мянга мянган пуужингаасаа хэдхэнийг л хөөргөсөнд ихэд гайхацгаажээ. Олон хурцадмал асуудал үүсч байсан ч иранчууд америкчуудыг алахаас илүү мессэж өгөхийг зорьж байгаа гэх үзэл тэднийг давхар тайвшруулсан байна.

Хэдэн цагийн дараа Ерөнхийлөгч олон нийтийн өмнө үг хэлэхийг хүсч буйгаа илэрхийлэн бэлдэж эхэлжээ. Иймд Трамп болон түүний зөвлөхүүд хуралдаж байх зуур туслахууд нь ард түмний өмнө үг хэлэх бэлтгэлийг базааж байв. Ийнхүү Трамп индэр дээр гарчээ.

Өмнөх хэдэн өдрүүдэд Трамп Сулейманиг хөнөөснийхөө дараа ард түмэндээ үг хэлээгүйд түүнийг ард түмнээ өөрийн талд оруулах боломжийг алдлаа хэмээн цагаан ордны албан тушаалтнууд харамсаж байлаа.

Харин өглөөний 10:00 цаг орчимд Трамп Инхофе зэрэг намынхаа хууль тогтоогчидтой ярилцаж, Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа маш эерэг хандлагатайгаар сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр 10:45 цагт "Бүх зүйл сайн байна. Иранчуудыг Ирак дахь АНУ-ын цэргийн баазад хэр хохирол учруулсныг тооцоолж байна. Муу зүйл алга. Манай арми бол дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн орчин үеийн арми. Би маргааш өглөө мэдэгдэл хийх болно" хэмээн жиргэжээ.

ИРАНТАЙ ХОЛБОГДОХ НЬ

Мягмар гаригийн үдшээс лхагва гаригийн өглөө хүртэл АНУ Ираны засгийн газартай Швейцар гэх мэт гурван сувгаар холбоо барихыг оролдсон гэнэ. Ираны хэлэх гэсэн санаа ойлгомжтой байсан. Тэд ердөө АНУ-д хариу барьсан бөгөөд үүнд нь америкчууд хэрхэн хандахыг харж байлаа. Харин АНУ Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгч Хезболлах тэргүүтэй нутагтаа буй хүмүүсийг хянаж байгаагаа хэлэхэд иранчууд тэд энэ хэрэгт хамаагүй хэмээж байв.

14:00 цагийн үед АНУ-ын баазуудын дүгнэлтээр нэг ч хүн амь үрэгдээгүй болохыг баталгаажуулав. Харин шөнөжин хуралдсаны эцэст үндэсний аюулгүй байдлын багууд Иранд тавих хориг арга хэмжээ боловсруулжээ.

Улмаар лхагва гаригийн өглөө багууд Ерөнхийлөгчтэй уулзаж хамгийн сүүлийн мэдээллийг өгчээ. Ийнхүү Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авахаа эцсийн байдлаар шийдэж, түгшүүрт нөхцөл байдал дуусгавар болж буйг зөвлөхүүддээ хэлжээ.

"Тэд ухарсан. Тиймээс бид ч гэсэн бага зэрэг ухарлаа" хэмээн захиргааны удирдах албан тушаалтан хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 122.201.22.86

Яг vнэндээ бол :Хэт давуу чадалтай Оросын з****г гараад ирсэн байхад Америк хуучин шигээ зоргоороо хеделж харсан зvгтээ харваж чадахгvй болчоод бн. Орос зэвсэгээ туршаад авахыг тун их хvсэж байгаа энэ vед нь Америк хуучирсан хэдэн пуужин харваад бvгдийг замд нь бариулчих юм бол беен шившиг болчиж магадгvй болчоод бн. Цаана чинь.

Avatar

Зочин 2020-01-10 122.201.31.90

Иранчууд зоригтой байна. Америкуудын айдсаар сөргөлдөөн дууслаа.

Avatar

Зочин 2020-01-10 64.119.20.168

Gazriin tosgui benzin dizel, baigaliin baylaggui amidarch chaddaggui amerikuudad hunii ami nas bodoh sogoo yu baihav.
Manai 2 horsh baigaagui bol bidniig ardchilal hunii erh gej baigaad ali hediine archchihsan baihgui yu!

Avatar

Зочин 2020-01-10 182.160.37.255

систем нь сайн ажиллсан юм бол 15 пуужингийн 4 нь л байндаа тусаагүй 11 -нь бааз дээр нь дэлбэрсэн. америк илүү хүчтэй зэвсгийг барьж чадахгүй нь харагдлаа. иймээс трамп чяцга алдлаа. Мрухраагүй. харин ч давшлаа.

Avatar

ddd 2020-01-10 49.0.144.72

Харин ч АНУ-ын пуужингаас хамгаалах систем сайн ажиллаж, нэг ч хүний гарзгүй өнгөрсөн. ЛАЛ-ын улсууд үнэндээ дайчид биш, яаж ч чадахгүй, худлаа хийрхэж, амиа золиослохоос өөр юу ч хийж чадахгүй, хулчгар ношвнууд байдаг юм. эмэгтэйчүүд хүүхдүүд, амиа золиослогч нарыг урдаа бариад яг тулаад байлдаж чаддггүй малууд.. Израйлыг хар л даа эргэн тойрондоо баахан исламын улсуудын дунд ядаж дураара дургиж байна. хаха

Avatar

Зочин 2020-01-10 66.181.161.29

Амеркууд иракаас мэдээ аваад цэргүүдээ нуувчинд нуугаад хүн үхээгүй.

Avatar

зочин 2020-01-10 202.55.188.38

Иран улс ялах болтугай. Агуу зоригт баатрууд.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.167.151

Ямар гээчийн зохиол вэ?

Avatar

Лхагва 2020-01-10 66.181.161.19

энд нэг зуйд тодорхой болж байна америкийн гайхуулаад байдаг ПВО систем сая ч ажилсангуй Саудын Арабд ч ажилсангуй иймд америк пуужинтай улстай байлдаж чадахгуй тэгээд л умард солонгосыг яаж ч чадахгуй байна

Avatar

Зочин 2020-01-10 103.26.193.162

Магадгүй лалынхан нэгдэж довтлох цаг ирэх биз. Алсдаа АНУ Орос нэгдэж лалтай балдана.

Avatar

Zochin 2020-01-10 64.119.21.163

Burhan aldarshig. Uchir n ted maah huchirheg bolovch tuunde erdelgui Burhand handsan n gaihaltai.

Avatar

ИРГЭН 2020-01-10 183.81.171.2

НЭГ БОЛ БАЙЛДААД САЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.. ХЭН ХЭНД НЬ ШУЛУУХАН

Avatar

Shi 2020-01-10 202.179.10.26

Байлдвал дэлхийн 3-р дайн эхлэх магадлалтай эвгүй шүү.

Avatar

Зочин 2020-01-10 66.181.186.17

Трамп айчихаад л худлаа жүжиглэж байна. Нэг америк цэрэг үхвэл ганцхан л хүн үхлээ гэнэ. Тэгээд ухарна.

Avatar

Зочин 2020-01-10 202.55.191.194

ТРАМП ИРЭЭДҮЙН ЗАНАЛТ ДАЙСНАА БЭЛДЭЖ БАЙНА. ЭНЭ УДААД ИРАН УХАРСАН Ч ИРЭЭДҮЙД ЛАЛЫН БҮХ УЛС НЭГДЭЖ АНУ-ЫН ЭСРЭГ ДАЙРАХ БАЙХ.

Avatar

Зочин 2020-01-10 139.5.216.106

Чи тэгэж их лалынхнаас айгаад байна уу

Avatar

Монгол хүн. 2020-01-10 103.10.21.28

21 зуунд Исламын шашин гэгч АД ЧӨТ-ГӨРийн шүтэлгэ устаж байхүй болно. Хүн төрөлхөтөн улам хэрсүүжиж бидний амьдралаас ислам мэтийн ХОГ ШААР устаж үгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж