Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх тавдугаар сараас нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Уг бүтээн байгуулалтын ажлыг анх 2008 оноос судалж, 2012 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн 28.8, нэмэлт 36.9 тэрбум иений хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Mitsubishi & Chiyoda" хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр "Samsung C&T" , "MCS Property" компани ажиллаж байгаа юм.
Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор тийзийн үнэд өөрчлөлт орох эсэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад “Япон улстай байгуулсан гэрээний дагуу үндэсний агаарын тээвэрлэгч компаниудын үнэд өөрчлөлт орохгүй. Гэрээнд миний санаж байгаагаар 3-5 жил одоогийн Чингис хаан олон нисэх буудлын үнээр явна гэж байгаа. Түүнээс хойш бие даагаад явах юм” гэв.
Харин зохицуулалттай төлбөр, хураамжид бага зэргийн өөрчлөлт орох юм байна. “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” ХХК болон Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хоорондын Концессын гэрээний хавсралтаас харахад буулт, хөөрөлтийн хураамж буюу Олон улсын нислэгт /600 милээс дээш буюу холын зайн нислэг/ одоо 16 ам.долларын хураамжтай бол төслөөр эхлэлтийн хураамж тонн тутамд 18 ам.доллар болж нэмэгдэх юм байна.
Зорчигч үйлчилгээний хураамж олон улсын зорчигч одоогийн хураамж 22 мянган төгрөг буюу 8,14 ам.доллар 25 ам.доллар болж нэмэгдэх бол орон нутгийн зорчигч бүрээс одоогийн 5.500 төгрөг хэвээр үйлчлэх аж.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЗУРГААР ХАРУУЛБАЛ:
Уг зохицуулалттай төлбөр, хураамжийн талаар салбарын сайдын хэлж байгаагаар “Орон нутгийн зорчигч үйлчилгээний хураамжид өөрчлөлт орохгүй. Харин олон улсын зорчигч үйлчилгээний хураамж нэмэгдэнэ. Гадны нисэх онгоцны буудлуудын жишиг үнэ гэж бий. Энэ талаар манай улс арай хямд байдаг. Олон улсын жишигт нийцүүлэхгүй бол нисэх буудлууд ашигтай ажиллаж чадахгүй гэж үзсэн. Үүний дагуу л явж байгаа” гэсэн тайлбарыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өглөө.
Холбоотой мэдээ