Теслагийн үйлдвэрийн нээлтэд Элон Маск бүжиглэжээ | News.MN

Теслагийн үйлдвэрийн нээлтэд Элон Маск бүжиглэжээ

Теслагийн үйлдвэрийн нээлтэд Элон Маск бүжиглэжээ

Теслагийн үйлдвэрийн нээлтэд Элон Маск бүжиглэжээ

Тесла компани БНХАУ-ын Шанхай хотод үйлдвэрийн нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр тэрбумтан Элон Маск бүжиглэсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Теслагийн Model Y загварын автомашин бусдаасаа илүү их эрэлттэй байх болно. Хятад улсын хувьд бидэнд супер төлөвлөгөө бий. Цаашид БНХАУ-д дэлхийн хэрэглэгчдэд зориулсан автомашины шинэ загварыг бүтээх төвийг бий болгоно" гэжээ. Хилийн чанадад анхны үйлдвэрээ нээсэн Тесла компани 250 мянган ширхэг Model 3 болон Model Y автомашин жил бүр үйлдвэрлэхээр төлөвлөж байна.


Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар, БНХАУ дахь Теслагийн үйлдвэр хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Тус үйлдвэр нь 150 мянган ширхэг Model 3 загварын автомашиныг эхний ээлжид үйлдвэрлэлээс гаргана. Дараа нь жилд 250 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болохоор төлөвлөж байна. Харин Model Y загварын шинэ автомашиныг 2020 оны зун худалдаанд гаргах ажээ.

Хятад дахь Теслагийн үйлдвэр тус компанийн хилийн чанад дахь анхны үйлдвэр юм. Энэ нь дэлхийн автомашины зах зээл дээр томоохон байр суурь эзлэх төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэнэ. Үүний зэрэгцээ, энэхүү үйл явдал нь АНУ болон БНХАУ-ын хоорон дахь худалдааны дайныг намжаахад тус нэмэр болох зорилготой. Хятадын хэрэглэгчид Model 3  загварын автомашиныг 51 мянган ам.доллараар худалдан авах урьдчилсан дүн гараад байна.

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 66.181.168.81

Гэтэл Монгол жилд 1 троллейбус хийгээд тэр нь эвдэрсэн гэж байгаа

Avatar

зочин 2020-01-10 202.9.46.199

Цагт 28 машин үйлдвэрлэхнээ … Өнгөрсөн хавар л Шанхайд газар авлаа гэж байсан , хэдхэн сарын дотор үйлдвэрээ нээчихдэг , Ёстой мундаг залуу юм аа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж