Н.Учрал: Тэтгэврийн реформ хийх цаг болсон
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.09/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байна.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн учраас хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Ингээд чуулганы хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийг өргөн барихдаа хэлэлцүүлэг хийж, ард түмэн, төрийн бус байгууллагаас санал авч, эдийн засгийн нарийн тооцоог оруулдаг. Түүнээс ирэх жилийн сонгуулиас айгаад, Ерөнхийлөгчийн хутга, сэлэмнээс айгаад хамаагүй юм баталж болохгүй. Хэн ч өрийг тэглэхийн эсрэг яваагүй. Монгол Улсын эрх ашиг гэж байгаа гэдгийг ахмадууд ойлгож байгаа. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэе гэдэг үг анх орж ирсэн. Гэтэл зургаан сарын хугацаанд зээл авч болно гэсэн нэмэлт оруулж ирж байгаа юм. Ваучер гэдэг бол хөнгөлөлтийн бичиг гэдэг. Хөнгөлөлтийн бичиг. Чихрийн цаас шиг юм өгөөд мөнгө болгоорой гэх юм. Дараагийн улс төрийн хүчин байхгүй болговол яах вэ. Мөн тэр сүүлийн арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл таг болов.
УИХ-ын гишүүн, ажлын хэсэг Я.Содбаатар:
-Бүлгийн шийдвэрээр бус УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, зарчмаараа санал гаргаж, оруулж ирсэн. Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан гэсэн мэдээлэл нь худал. 2019 онд хэд хэдэн удаа өндөр дүнтэй гарч байсан сарууд бас байсан. 10 саяас дээш гарсан зээлийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Ваучер гаргана гэж яриагүй, үнэт цаас гаргана гэсэн. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас олгоно. Цаашид тэтгэврийн зээлийг хэрхэх вэ гэдгийг ажлын хэсэг ярилцаж, тэтгэврийн зээлийг бүрэн зогсооё гэсэн саналыг зургаан сараар жилд нэг удаа олгоё гэдэг өөрчлөлтийг хийж өгсөн.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нийгмийн даатгал төлдөг иргэд 30 жил төлөх юм бол 810 сая төгрөгийг 30 жил төрд төлж байна. Гэтэл улсад ажилласан ахмадууддаа бид өөрийнх нь орлогоос бага тэтгэвэр олгож, үр хүүхдүүддээ өр үлдээдэг болсон. Үүнийг ҮАБЗ харж, оруулж ирлээ гэж бодсон. 2, 3, 20 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэдэг төр байх уу, өндөр тэтгэврийг нь олгож өгдөг төр байх юм. Тэтгэврийн реформ хийх шаардлагатай байна. Тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцээтэй байдаг нөхцөлийг бий болгох реформ хийх зөв нь цаг нь одоо шүү. Ийм төлөвлөгөө байна уу.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Тэтгэврийн реформ хийх шаардлага байгаа учраас УИХ-ын гишүүн Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Ажлын хэсгийг өргөтгөж, ажиллуулна.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Нийгмийн даатгалын сангийн хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой гэдэгтэй санал нэг байна. Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудал нь нийгмийн даатгалтай холбоогүй. Түүнээс гадна банкны системийг ч мөн хамтад нь хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-ҮАБЗ-ийн санаачлагаар УИХ бүрэн эрхийн хүрээнд өнөөдрийн хуулийг батлах гэж байна. энэ санаачлага гарснаас хойш маш их хэлэлцүүлэг явагдлаа. Бид цаашид халамжийн бодлогоо зорилтот бүлэгт чиглэсэн, хавтгайрсан биш халамжийн бодлогыг төр явуулах ёстой. Энэ халамжийн бодлогоо гэнэтийн огцом шийдвэр гаргаж, алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа юм шиг л харагдаж байна. Бид ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон шүү. Энэ бол Засгийн газар, УИХ-ын төрөөс үзүүлж байгаа ахмадууд руу чиглүүлж буй халамжийн бодлогын эхлэл юм шүү.
УИХ-ын гишүүн тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой хуулийн төслийн талаар байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэйн саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, 192 мянган тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох зэрэг саналуудыг гаргасан юм.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дууссаны дараа тэтгэврийн зээл тэглэх болон холбогдох хуулиудыг холбогдох байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Байнгын хороо: Нэг сая төгрөгийн ваучерийг тавдугаар сарын 1-ээс олгоно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2020.01.09/ хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуультай холбоотой ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцлээ. Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, 192 мянган тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох зэрэг саналуудыг гаргасныг МАН-ын бүлэг дэмжсэн юм.
Зээл авааргүй 194 мянганд иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэв. Тус орд үйл ажиллагаагаа эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулна хэмээн тооцвол зээлгүй ахмадын нэг сая төгрөг 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэнд очно гэж үзэж байна. Харин зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зөвхөн зургаан сая төгрөгийн тэглэх бөгөөд нийт 21478 иргэн байгаа аж.
Холбоотой мэдээ