Путин, Эрдоган нар хий дамжуулах шинэ хоолойг нээв

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Путин, Эрдоган нар хий дамжуулах шинэ хоолойг нээв

Путин, Эрдоган нар хий дамжуулах шинэ хоолойг нээв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гариг (2020.01.08)-т Турк улсад албан ёсны айлчлал хийж, Станбул хотноо тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай уулзав. Тэд уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Иран болон АНУ-ын хооронд үүссэн Ойрхи Дорнод дах хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ.

Хоёр орны удирдагч хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойг албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Станбул хотод болсон ёслолын ажиллагаанд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов нар оролцжээ.

Энэ үеэр Владимир Путин “Энд буй бүх хүн зөвхөн Орос, Туркт төдийгүй Өмнөд Европын орнууд, нийт Европын тивд үнэхээр чухал үйл явдлын гэрч боллоо. Энэхүү үйл явдал нь Орос-Туркийн стратегийн түншлэлийн харилцаа ач холбогдолтой, бодит үр дүн өгч байгааг тод томруун харуулж байна" гэж хэлжээ.

“Туркийн урсгал” хоолой нь тус бүр 15.75 тэрбум шоо метрийн хүчин чадалтай хоёр шугамтай. Эхнийх нь Оросын хийг Туркийн хэрэглэгчдэд, хоёр дахь нь Өмнөд болон Зүүн Өмнөд Европын орнуудыг хийгээр хангах зориулалттай аж. Хоёр зэрэгцээ хоолойн далай дах хэсгийг Хар тэнгист “South Stream Transport B.V” компани тавьжээ. Маршрут нь Анапа хотоос эхэлж, Истанбулаас 100 км-ийн зайтай оршдог Туркийн Кыкыкөй тосгонд дуусах юм байна.

Хуурай газар дээрх хэсгийг Туркийн нутаг дэвсгэр дээгүүр тавих ажлыг Орос-Туркийн хамтарсан “TurkAkim Gaz Tasima A.S” компани гүйцэтгэжээ. Далай дах болон хуурай газар дээрх хэсгүүдийг 2019 оны гуравдугаар сард холбосон байна. Газар дээрх эхний шугам нь Люлебургаз хотын ойролцоох Туркийн хий дамжуулах системтэй нийлсэн бол хоёр дах нь Болгартай залгаа Туркийн хил хүртэл үргэлжлэх аж.

ОХУ-ын хувьд уг хоолой ашиглалтад орсон нь Москва болон Киевийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдсэн зогсонги байдалд орсон байгалийн хийгээ Европт нийлүүлэхэд том ахиц гаргасан чухал үйл явдал болжээ. Туркийн хувьд уг төсөл нь мөн саяхан нээгдсэн Азербайжаны “Trans-Anatolian” байгалийн хийн хоолойн хамт тус улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI, AL JAZEERA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж