Дэлхийн Банк: Оросын эдийн засаг энэ онд 1,6 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн Банк: Оросын эдийн засаг энэ онд 1,6 хувиар өснө

Дэлхийн Банк: Оросын эдийн засаг энэ онд 1,6 хувиар өснө

Дэлхийн Банк улс орнуудын 2020 оны эдийн засгийн таамгыг гаргалаа. Уг таамгаар ОХУ-ын ДНБ-ий өсөлт энэ онд 1,6%, харин 2021-2022 онд 1,8%-тай байна гэжээ.

Энэ нь 2019 оны зургадугаар сард гаргасан таамгаас 0,2%-иар буурсан үзүүлэлт болж байна.

Дэлхийн хэмжээнд авч үзвэл өнгөрсөн 2019 онд саарсан хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт бага зэрэг сайжирч дэлхийн эдийн засаг нийт дүнгээрээ 2020 онд 2,5% өснө гэж Дэлхийн Банк тооцоолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж