ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Жилье и городская среда" үндэсний хөтөлбөрийн нэг зорилго нь ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгох явдал юм. Ипотекийн зээл нь иргэдийг орон сууцжуулах, барилгын салбарыг дэмжих хоёр том зорилгыг хэрэгжүүлж байгаа юм.
2019 оны аравдугаар сарын байдлаар шинэ орон сууцны ипотекийн зээлийн хүү 8,84%, ашиглагдаж байсан орон сууцны зээлийн хүү 9,67%-тай байгаа юм. "Жилье и городская среда" үндэсний хөтөлбөрт зааснаар 2020 онд шинэ орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8,7%-д хүргэх юм.
ОХУ-ын Төв банкны хийсэн урьдчилсан таамгаар 2020 онд ипотекийн зээл олголт 20% өсөх ажээ. Зээл олголт нэмэгдэж байгаа нь сайн ч зээлийн буцаан төлөлт асуудал дагуулж магадгүйг шинжээчид анхааруулах болсон. Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллинагийн мэдэгдсэнээр зээлтэй иргэдийн 40% нь ипотекийн зээлээс гадна бусад төрлийн хэрэглээний зээлтэй байгаа учраас иргэд зээлийн дарамтад орох аюул байгааг анхааруулжээ.
Тиймээс 2020 оны долдугаар сарын 1-нээс ипотек болон зээл олголтын журмаа чангатгах гэж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ