Оросын хүнсний бүтээгдэхүүн дэлхийн жишигт хүрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

Оросын хүнсний бүтээгдэхүүн дэлхийн жишигт хүрсэн гэв

Оросын хүнсний бүтээгдэхүүн дэлхийн жишигт хүрсэн гэв

ОХУ-ын Чанарын байгууллагын дарга Максим Протасов “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын зарим хүнсний бүтээгдэхүүн чанарын хувьд дэлхийн түвшинд хүрсэн хэмээн хэлжээ.

Тухайлбал, зайрмаг, жигнэмэг, төрөл бүрийн амттангууд олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанартай үйлдвэрлэж байгааг тэр онцолсон байна. Мөн ургамлын тос, экологийн цэвэр улаан буудайгаар хийсэн гурил өрсөлдөх чадвартай гэжээ.

ОХУ Латин Америкийн орнууд руу сайн чанарын мах, Европын орнууд руу тахианы мах экспортлолдог.

Сүүлийн жилүүдэд Орост тариалсан усан үзмийн дарс, мөн бяслагын чанар эрс сайжирсан гэдгийг Максим Протасов хэллээ. Ер нь хүнсний органик бүтээгдэхүүний зах зээлд Орост их найдвар байгаа хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж