Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд долоон жилийн хорих ял оноов | News.MN

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд долоон жилийн хорих ял оноов

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд долоон жилийн хорих ял оноов

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд долоон жилийн хорих ял оноов

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх энэ сарын 8-ны өдөр хуралдаж, У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял оноосон байна.

Мөн Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэжээ.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-09 103.26.193.37

Amarkhuutei baritsaarai manaihaan. Shuhiihen munguteid ni sain uilchleh yumaa.

Avatar

Зочин 2020-01-09 207.6.112.23

Hudaldaalah zorilgoor hil davuulj oruulj irsen , ooroo hereglesen 2 chin oor oor zaaltuudtai baidag um.

Avatar

иргэн 2020-01-09 202.179.26.26

Амархүүг тэр Хэргийн өршөөсөн Шүүгчидтэй нь хамт Яллах хэрэгтэй ш дээ,

Avatar

Эрхэм 2020-01-09 73.70.152.243

Амархүү гэж архаг хар тамхичныг яах юм бэ?. Хамгийн багадаа 7 жил суулгаач. Авилгал авч сулласан шүүгчийг нь хөөгөөч.

Avatar

tumur 2020-01-09 203.91.115.55

lxagbaa amarxyy gex met ni yalgyi bysad ni yaltai xytsdag shyyx xytsdag tur zasag

Avatar

Иргэн 2020-01-09 171.6.241.101

Амархүүг яагаад сулласан юм бэ

Avatar

Зочин 2020-01-09 207.6.112.23

hudaldah, hil davuulah gedeg chin huvi hun oortoo hereglehees shal ondoo zuil zaalttai baidag ali ch ulsad.

Avatar

Зочин 2020-01-09 202.9.46.252

Амархүүтэй барьцаад үз, тэгээд удахгүй суллагдана аа

Avatar

SS 2020-01-09 66.181.168.8

Udahgui sulagdana daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж