Монгол Улсын газар бүр үнэтэй болно

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Монгол Улсын газар бүр үнэтэй болно

Монгол Улсын газар бүр үнэтэй болно

Монгол Улсын газар бүр үнэ цэнэтэй болж, эдийн засгийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Энэ боломж газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл газар үнэлгээний системд шилжсэнээр бүгд төлбөрөө төлдөг болох аж. Уг системийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.09/ зохион байгуулагдаж, хэрэглээнд нэвтэрлээ.

Газрын төлбөр, татварыг өмнө нь газрын даамал, байцаагчид тухайн газар дээр өөрсдийн биеэр очиж, гар аргаар акт үйлдэн, баримт бичиг гаргадаг байжээ. Харин одоо үнэлгээний системд шилжсэнээр бүх зүйл цахимжиж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар газрыг үнэлдэг болсон байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү ярихдаа “Өмнө нь Улаанбаатар дөрвөн бүсчлэлтэй байв. Газрын төлбөрийн суурь хураамж 44 мянган төгрөг байсан бол одоо 16 бүсчлэлтэй, үүндээ тохирсон суурь үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл тухайн газар ач холбогдол, дэд бүтэц, байрлал, бизнесийн төрлөөсөө хамаараад өөр өөр үнэлгээтэй болсон гэсэн үг.

Тухайлбал, газрын татвар, төлбөрийн системээр иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлбөр, татварын хэмжээг Засгийн газраас тогтоосон суурь үнэлгээ, тухайн шатны ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ болон хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцно. Ингэхдээ газар тус бүрээр программын тусламжтайгаар төлбөр ногдуулах бөгөөд төлбөл зохих татвар, төлбөрийн дүнг төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох ХУР системээр дамжуулан Татварын удирдлагын нэгдсэн системд илгээнэ" гэв.

Уг системээс иргэн, аж ахуйн нэгжид нэхэмжлэл илгээх юм байна. Үүний дагуу тухайн иргэн дурын банкны болон ebarimt аппликэйшн ашиглан газрын татвар, төлбөрөө төлөх боломжтой аж.

Улаанбаатар хотод нийтдээ газрын эрхийн харилцаанд бүртгэлтэй 430 мянган нэгж талбар байдаг байна. Өнөөдрийн байдлаар кадастрын мэдээллийн санд орсон нь 260 орчим мянга. Гэтэл зөвхөн 22 мянга гаруй нь газрын төлбөр, татвараа төлдөг байжээ. Харин үнэлгээний системд шилжсэнээр энэ байдал үгүй болж, бүгд төлдөг болох юм байна. Үүний үр дүнд улсын төсөв бүрдэж, иргэд ашиг шимийг нь хүртэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж