ФАТФ-ын 40 зөвлөмж | News.MN
ФАТФ-ын 40 зөвлөмж

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс сэргийлэх бодлого боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын, хараат бус байгууллага юм. ФАТФ-ын зөвлөмжийг олон улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрдөг.

ФАТФ-ын анхны 40 зөвлөмжийг хар тамхины наймааны мөнгийг санхүүгийн системээр дамжуулан угаахыг таслан зогсоох үүднээс 1990 онд боловсруулжээ. Мөнгө угаах хандлага, арга технологи хувьсан өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ФАТФ нь 1996 онд 40 зөвлөмжөө шинэчилж, мөнгө угаах гэмт хэргийн цар хүрээг тэлж, хар тамхины наймаагаар хязгаарлахаа больсон байна. Улмаар терроризм болон террорист байгууллагуудыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүргийг нэмэгдүүлснээр ФАТФ нь Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 8 Тусгай зөвлөмж (хожим 9 болсон)-ийг 2001 оны 10 дугаар сард баталжээ.

ФАТФ зөвлөмжөө 2003 онд хоёр дахь удаагаа шинэчилсэн бөгөөд үүнийг Тусгай зөвлөмжтэй нь хамт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) олон улсын стандарт гэж хүлээн зөвшөөрч, дэлхийн 180 гаруй улс мөрдөн хэрэгжүүлж байгаа аж.

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 Зөвлөмж)-ыг орчуулжээ. Тус зөвлөмжийг ЭНД-ээс унших боломжтой юм.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж