МАН зээлгүй ахмадуудад шилний цаанаас чихэр долоолгоно

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

МАН зээлгүй ахмадуудад шилний цаанаас чихэр долоолгоно

МАН зээлгүй ахмадуудад шилний цаанаас чихэр долоолгоно

Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх хуулийг УИХ-д өргөн барьсан учраас ажлын хэсэг байгуулагдаад буй. Тус ажлын хэсгээс тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг хуулийн төсөлд тусгах санал гаргажээ. Тодруулбал, тэтгэврийн зээлгүй 192 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын нэг сая төгрөгийн үнэт цаас тараах гэнэ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлгүй 192 мянган ахмадууд нэг сая төгрөгийн өртөг бүхий хувьцаатай болно гэсэн үг. Гэхдээ одоогоор энэ ордыг ашиглаагүй, хэзээ ашиглаж үр дүнгээ өгөх нь ч тодорхойгүй, зөвхөн ордын нөөцийг нь барьцаалж зээл тавьж тэтгэврийн зээлтэй иргэдийн өрийг төлөх гэж байгаа.

Өмнө нь бид 1072 хувьцаатай болж, өнөөдрийг хүртэл ашгийг нь хүртээгүй байгаа шиг 192 мянган ахмад Салхитын мөнгөний ордын нэг сая төгрөгийн үнэт цаастай болох нь. Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг өнөөдрийг хүртэл “амь ороогүй”, эргэлтэд ч ороогүй, ашгаа өгөөгүй байгаа 1072 хувьцаа шиг үлгэр болоод л өнгөрөх вий. Салхитын мөнгөний ордын нөөц тогтоогдсон ч хэзээ ашиглаж, эргэлтэд орох нь одоо ч тодорхойгүй байгаа. Харин одоогийн батлагдах хуулиар энэ ордын нөөцийг нь барьцаалж зээл авах л асуудал яригдаж байгааг энд тодотгоё.  Хэзээ өгөх нь тодорхойгүй, мөнгө болох цаас болох нь тодорхойгүй МАН-ын энэ амлалт өрдөө, улстөрчидтэй итгэдэг ахмадуудаа шилний цаанаас л чихэр долоолгосон шийдвэр шиг л сонсогдож байна шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж