Серена Уиллиамс, Рожер Федерер, Рафаель Надал зэрэг мэргэжлийн талбайн теннисний дэлхийн одод Австрали улсад дэгдээд буй түймрийн эсрэг хандивын тэмцээн зохион байгуулахаар тохиролцжээ.
Нийт 62 удаагийн Гранд Сламын гурван аваргатай хамт Наоми Осака, Каролин Возниазки, Ник Киргеос, Стефанос Циципас нар нэгдэх болсноо өчигдөр (2020.01.08) зарлажээ.
Уг хандивын тэмцээн нь нэгдүгээр сарын 15-нд Мельбурн хотын Род Лавер цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм байна. Тасалбарын хувьд насанд хүрэгчид 37 ам.доллар, хүүхэд багачууд 24 ам.доллар байх аж.
Мөн тэднээс гадна Мариа Шарапова өөрийн гарын үсэгтэй 10 ширхэг пүүзийг тус бүрийг нь 300 ам.доллараар зарж хандивлахаар болжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ