Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав | News.MN

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав

Банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээлийн дүнг зурагт харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.

Зураг 1. Тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл, тэрбум төгрөгөөр

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

.zochin 2020-01-09 43.242.243.38

Oyunhorol chi mash buruu shiid gargalaa

Avatar

Зочин 2020-01-09 93.26.122.49

Зарим хүний авсан 20-30 саяын зээл нь өдөр тутамын амьжиргаандаа биш Хөрөнгө оруулалтандаа зээл авсан гэж үзэж болох юм. .Нөгөө талаар зээл олгогч банк нь урт хугацааны их хэмжээний зээл олгосон нь тэдний буруу юм. Иймд зарим хүний хөрөнгө оруулалтыг төрөөс санхүүжүүлж тэтгэмж олгох болж байгаа тул төрлийн зээлийг тэглэх асуудлыг арай өөрөөр авч үзэх хэрэгтэй байхаа , Ашигт малтмалын үр шимийг эхний ээлжинд бүх өндөр настанд ижил хэмжээнд хүртээх хэрэгтэй шүү

Avatar

И.Норовжав 2020-01-09 93.26.122.49

Тэтгэрийнхний зээлийг тэглэх асуудал нь үнэндээ Ерэнхийлэгч сонгуульд нэр дэвшихдээ сонгогчдыг хахуульдсан амлалт байсан юм. Ө.Х. буруу замаар сонгуульд ялж төрийн эрхийг авсан явдал бөгөөд түүнийгээ биелүүлхийн тулд тэтгэгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг гаргахдаа тодорхой цэгцтэй авч үзэлгүй хэт ерөнхий шийдвэрийг зарлаж ард түмний дунд хэрүүлийн маргааныг дэгдээлээ. Тэтгэвэрийнхэн тулгамдсан амьжиргаандаа зээл авдаг байхад Зарим нь 20 -30 саяын зээл авсан амьжиргаандаа биш х

Avatar

Хэнчбиш 2020-01-09 98.244.106.112

Зээлийн зориулалтыг анхаарах хэрэгтэйй байх аа 20 саяын зээл авахуйц өндөр тэтгэвэртэй хүн Занданшатар даргын яриад байгаа эмзэг бүлэгт хамаарах уу 15,6% ийн хүүтэй зээл аваэд ББСБ-д байршуулчихвал хөөрхөн юм болох байх даа Эмчилгээний зориулаллтаар бол өөр хэрэг

Avatar

Зочин 2020-01-09 202.9.40.189

Бүх ахмадуудад яг тэнцүү өгөх ёстой.

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.220

Яаг тэнцүү хуваагаад өгөхгүй бол ахмадууд мангар эргүү бишшүү хөөрхөн чимээгүй байж байгаад хариугаа авчихна .нэг үе бодоход иргэдийн мэдээлэл сэтгэхүй өөр болсон шүү дандаа гахай нохой шиг боддог үе чинь өнгөрсөншүү

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.220

Ахмадуудад үнэхээр туслах бодлого байвал тэр салхитийн ордноос орох мөнгийг яаг тэнцүү хуваагаад өг ! Хамгийн шударга яалгаварлаагүй үйлдэл!!!!

Avatar

Зочин 2020-01-09 64.119.16.165

Мөнх Оргил худалч биш харин оны эцэст хуучин зээлтэй байсан ахмадууд зээлээ төлсөн Угаасаа зээлийн данснаас сар бүр суутгад л оны эцэст олон хүний зээл нь дууссан Харин шинээр мэдээлэлд ойр байсан нөхдүүд өндөр дүнтэй зээл авсан

Avatar

Зочин 2020-01-09 202.21.107.114

Мөнх-Оргил худалч болох нь батлагдлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж