АНУ vs Иран: Алт, газрын тосны үнэ хурдацтай өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

АНУ vs Иран: Алт, газрын тосны үнэ хурдацтай өсөх хандлагатай байна

АНУ vs Иран: Алт, газрын тосны үнэ хурдацтай өсөх хандлагатай байна

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх алт болон бусад үнэт металлын үнэ ханш эрс өсөв. Тодруулбал, алтны үнэ ханш 2,3 хувиар өсч, нэг унци нь 1588 доллар 13 центэд хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм.

Мөнгөний ханш нэг унци нь 18 доллар 50 центэд хүрсэн нь мөн л өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ болов. “Голдман Сакс”-ийн шинжээчдийн үзэж буйгаар, бүс нутгийн байдал хурцадсаны улмаас алтны үнэ ханш газрын тосныхоос хурдтайгаар өсч болзошгүй байгаа аж.

Дэлхийн түүхий эдийн биржүүд дээр газрын тосны үнэ өсч, брэнт маркийн газрын тос баррель нь 70 доллараас давав. Зах зээлийн мэргэжилтнүүд цаашид ч газрын тосны үнэ нэмэгдэх магадлалтайг хэлж байна.

Вашингтон, Тегераны харилцаа зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй хэмжээнд хүрч хурцадсан энэ үед Саудын Арабын газрын тосны байгууламжууд халдлагад өртөх эрсдэл эрс нэмэгдсэн бөгөөд түүхий эдийн зах зээлд нөлөөлж эхлэв. Иран улс Персийн булангийн орнуудын газрын тосны экспортод чухал үүрэгтэй Ормузын хоолойг хааж болзошгүй байгаа нь газрын тосны зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.

Америкийн түүхий нефтийн үнэ өнгөрсөн Мягмар гариг (2020.01.07)-ийн орой 4 гаруй хувиар огцом нэмэгдэж, нэг баррель нь 65 ам.доллар болсон. Бусад түүхий нефтийн тухайд нэг баррель нь 62.70 ам.долларын ханштай байсан бол мөн л огцом нэмэгдэж, 65.48 ам.доллар болов. Газрын тосны үнэ огцом өсч буй явдал дэлхийн эдийн засагт таагүй нөлөөтэйг шинжээчид онцолж байна.

Нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүн нь тээврийн хэрэгслийн шатахуунаас эхлээд тѳрѳл бүрийн үйлдвэрлэлд орц болон ашиглагддаг.

Монгол Улсын хувьд, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага 2013 оноос өмнө түгээмэл ажиглагдах болжээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлт махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан тохиолдол ч бий.

Сүүлийн 40 жилд нефтийн зах зээлд тохиолдсон огцом "шок"-уудыг авч үзвэл тухайн үедээ огт хүлээгдээгүй, гэнэтийн хэлбэлзлүүд олон байжээ. Тэдгээр хэлбэлзлүүдийн жинхэнэ шалтгааныг тэр бүр оновчтой тогтоож чадаагүй байдаг аж. 1970 оноос хойш тохиолдсон томоохон хэлбэлзлүүдийг нэрлэвэл (WTI бенчмаркийн үнэ):

1973/74 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $4.31 (1973-9 сар)-аас $10.11(1974-1 сар) болж ѳссѳн;

1979/80 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $15 (1979-9 сар)-аас $40 (1980-4 сар) болж ѳссѳн;

1980-аад оны эхэн үеийн нефтийн үнийн уналт;

1990-ээд он: Нэг баррель нефтийн үнэ $25 (1996)-аас $11 (1998-12 сар) болж буурсан;

2003-2008 оны ѳсѳлт: Нэг баррель нефтийн үнэ $28 (2003)-аас $134 (2008) болж ѳссѳн;

2008 оны санхүүгийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $134 (2008-6 сар)-аас $39 (2009-2 сар) болж унасан.

Дэлхийд эдийн засаг өсөлттэй жилүүдийн үр дүнд бий болсон ѳндѳр эрэлт, ам.долларын ханшийн уналттай үеийн нѳлѳѳ, Америкийн инфляци, бодлогын хүүгийн ѳсѳлт, Иран-Иракийн дайн, Персийн булангийн дайн зэрэг үйл явдлууд, зах зээл дээрх спекуляцийн шинж чанартай хѳдѳлгѳѳнүүд гэх мэт олон зүйлс дээрх хэлбэлзлүүдэд тодорхой хувь нэмрээ оруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж