Дугаарын хязгаарлалтаас доорх газруудыг хасчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтаас доорх газруудыг хасчээ

Энэ сарын 15-наас эхлэн зарим зорчих хэсэгт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны 225 тоот тогтоолоор улсын дугаар хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү шийдвэрээр дугаар хязгаарлах цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулсан. Үүний дагуу энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсийн зарим газрын замыг хассан юм байна.


Хязгаарлалтын бүсээс дараах замууд хасагджээ.

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ын уулзвар

  • Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэл

  • ТЭЦ-3-ын уулзвараас Чингисийн өргөн чөлөө, хуучин Цагаан хаалганы уулзвар, ПГУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх зам

  • Хуучнаар Цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар

  • Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх Богд уулын арын зам

  • 120 мянгатын уулзвараас Их Монголын гудамж, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар хүртэлх замууд

  • "Говь"-ийн уулзвараас Дунд голын гудамж, Энхтайваны гүүрний доод зам, Гандигийн гудамж

  • Сансарын аюулгүйн тойргоос Доржийн гудамж, "Цайз"-ын уулзвар, Офицеруудын ордон хүртэлх замууд

  • Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, Долоон буудал руу салдаг уулзвар, 32-ын уулзвар хүртэлх зам

  • Дэнжийн мянгын зам, VI бичил хорооллын зам бүрэн чөлөөлөгдсөн юм байна.

Т.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж