Лозаннд Өсвөрийн өвлийн олимпийн наадмын бамбар асав | News.MN

Лозаннд Өсвөрийн өвлийн олимпийн наадмын бамбар асав

Лозаннд Өсвөрийн өвлийн олимпийн наадмын бамбар асав

Лозаннд Өсвөрийн өвлийн олимпийн наадмын бамбар асав

Өнөөдөр Швейцарь улсын Лозанн хотноо “Лозанн-2020” Өсвөрийн өвлийн олимпийн наадам нээлтээ хийнэ. Энэхүү наадам нэгдүгээр сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 16 спортын 81 төрөл, зайд 79 орны 1792 өсвөрийн тамирчин өрсөлдөх юм.

Өчигдөр олимпийн наадмын бамбар асаах ёслол явагдсан байна. Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулах хорооны ажилтан, ОУОХ-ны төлөөлөгч Кедрич Халди “Бид зөвхөн олимпийн нийслэлд биш, олимпийн хотод байна. Лозанн хот өсвөрийн олимпийн наадамд бэлэн” хэмээн ярьжээ.

Манай улсаас биатлоны спорт болон гүйлтийн цанын төрөлд өсвөрийн зургаан тамирчин оролцож байна. Өсвөрийн өвлийн олимпийн наадам анх 2012 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдсан бол Өсврийн өвлийн II олимпийн наадам 2016 онд Норвегийн Лиллихаммер хотноо болсон байдаг.

Монгол Улсаас Өсвөрийн өвлийн олимпийн наадамд гурав дахь удаагаа оролцож буй бөгөөд 2016 оны Инсбрукт болсон олимпийн наадмаас Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байв.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-09 66.181.186.17

Мөнгө үрсэн, зохион байгуулагчдаа орлого оруулсан дэмий ажил. Удахгүй цэцэрлэгийн хүүхдийнх болох байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж