Иракийн онгоцнуудын довтолгооны үеэр аль-Багдади шархадсан гэж Ираны ИРНА агентлаг өмнө нь мэдээлсэн юм.
Абу Бакр аль-Багдади
© AP Photo/Militant video
“Исламын улс” (ИГ) гэдэг террорын байгууллагын тэргүүн Абу Бакр аль-Багдади агаарын довтолгоонд өртөн бөмбөгдүүлсэн авто цуваанд яваагүй байсан байх магадлалтайг Иракийн аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан төлөөлөгч мэдэгджээ.
Үүний өмнө, Иракийн нисэх хүчний онгоцнуудын Анбар мужид хийсэн довтолгооны үеэр аль Багдади шархдаж, түүний гурван орлогч алагдсан хэмээн Ираны ИРНА агентлаг мэдээлсэн байлаа.
“Манай эх сурвалжуудаас авсан бүх мэдээллийг дүгнэн цэгнэсний дараа бидний бөмбөгдсөн авто цуваанд Абу Бакр аль-Багдади яваагүй гэсэн магадлал үнэний хувьтай болж байна. Бид байдлыг тодруулахын тулд ажиллаж байгаа” гэж тэр эх сурвалж мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР