Цахим орчинд нам, эвсэл, улстөрчийн чансааг мэдээлэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Цахим орчинд нам, эвсэл, улстөрчийн чансааг мэдээлэхийг хоригложээ

Цахим орчинд нам, эвсэл, улстөрчийн чансааг мэдээлэхийг хоригложээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцууллаа. Тус байгууллага Сонгуулийн үеэр гурван чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллах юм байна.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгийн хэлснээр, Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээлэл гаргахыг хоригложээ.

Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргах, эсвэл огт гаргахгүй байх гэрээ, радио телевизээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл нэвтрүүлэг хийхийг хориглосон байна. Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сонгуулийн дүн гартал түр хугацаанд түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж